Сонгуулийг ингээд л явуулчихья л даа

Манай улс тєрчдийн хамгийн их санаа зовдог, бас хамгийн их хэрэглэдэг хууль нь сонгуулийн тухай хууль. Ингэж байн байн авч vзэж, шинэчилж, vе vеийн парламентуудаар нухацтай шигшигдэн "єнгє орж байгаа" ямар нэг хууль, хєгжлийн хєтєлбєр программ єєр юу байлаа гэж бодоод санаанд олигтой юм орж ирэхгvй л байна.

Монгол улсын 3 сая хvний хувь заяаг залах єндєр дээд эрх, хариуцлагыг хэнд атгуулах эсэхийг шийддэг сонгууль хэмээх адармаатай зvйлийг хэрхэн бид єєрсєддєє vйлчлэх, шударга, ажил хэрэгч хэлбэрээр явуулах вэ, бас яавал биднээс (бараг хамгийн гол нь ч байж магадгvй) сонгогдсон тєлєєллvvд маань бидний хараа хяналтаас мултраад алга болчихдоггvй болох вэ гэдэг асуудлууд бидний санааг зовоож байгаа.

Хамгийн гол нь сонгуулиараа дамжуулаад бид тєрийн эрхээ барьж чадаж байна уу, vгvй юv гэхээр vгvй, харин нам гэдэг бvлэглэл vvсгэсэн хэсэг хvмvvст л эрх очиж байна. Vндсэн хуулийнхаа дагуу бvх ард тvмнээс сонгогдож байгаа хэмээх гоё нэрийн доор хэнд ч баригддаггvй тэнгэрт цойлоод гарчихдаг, хариуцлага, хяналт ч vгvй болчихдог эрхмvvдтэй болсоор удлаа. Пропорцианоль гэнэ vv, мажоритарь ч гэнэ vv. Аль нь ч байсан байдал єєрчлєгдєхгvй. Нэмэгдэхvvний байрыг солиход нийлбэр єєрчлєгддєггvй гэдэг шиг л. Асуудал эндээ байгаа юм биш гэдгийг єнгєрсєн 20 жил бидэнд хангалттай харуулаагvй гэж vv? Харин миний хувьд асуудлыг шийдэх арга замыг дараахь байдлаар эрэлхийлээд vзвэл яасан юм гэсэн санал толилуулж байна.

Нэн тэргvvнд Иргэдийн хурлый сонгуулийг л хамгийн чухал сонгууль болгож хєгжvvлмээр байна. Энэ бол хvмvvст хамгийн ойрхон, хамгийн их хянагдах боломжтой, бас єєрийнхєє сум, хороо дvvргийн хvрээнд л сонголт хийж байгаа учраас эрх мэдэл, хяналтыг хэн гэдэг эрхэмд атгуулчихаж бай гаагаа хvм vvс арван хуруу шигээ мэдэх боломжтой Мини Парламент буюу бичил Их хурал мєн. Єнєєгийн байдлаар манайд парламентад гишvvн болох хvнээ бараг л хэн зурган дээр гоё инээж гарснаар нь сонгочих гээд байгаа биш бил vv?

Гэтэл ийм чухал атлаа одоогийн иргэдийн тєлєєллийг бvрдvvлж буй анхан шатны сонгуулийг хараад байхад нэн идэвхгvй, учир битvvлэг явагдаж, иргэд нь ч ач холбогдол бага єгч, хайнга оролцож байгаа харагддаг. Vvнийг болиулж Иргэдийн хурлын сонгуулийг анхан шатанд нь одоогийн парламентийн сонгуулийн хэмжээнд єндєр хариуцлага, зохион байгуулалттайгаар явуулж байя. Тэгэхдээ хамгийн эхэнд. Сум, дvvргийн хэмжээнд Иргэдийн тєлєєлєл бvрдсэн байхад л vvнээс цааш ахиад сонгууль явуулаад байх албагvй. Учир нь Ард тvмний сонголт бvрэн хэмжээнд хийгдчихлээ шvv дээ. Харин дараа дараагийн сонгуулиуд нь энэхvv сум, дvvргийн хэмжээнд хийгдсэн сонголт дээрээ тулгуурлаад л явчихаж болно. Сум, дvvргийн Иргэдийн хурлын тєлєєлєл нь хуралдаад дундаасаа аймаг, хотын Иргэдийн хурлын тєлєєллєє бvрдvvл, тэдгээр нь Улаанбаатарт хуралдаад Их хурлын бvрэлдхvvнд орох эрхэм гишvvдээ сонгочих. Сонгуулийг ингээд л явуулчихья.



Тэгээд нам яах болж байна гэж та асуух гэж байна уу? Нам байнаа. Тэгэхдээ сонгодог утгаараа. Ямар ч байсан нам гишvvнчлэлтэй байх уу? vгvй юу гэдэг бол тиим ч сонин биш болох байх. Мэдээж намаас хэн нэгнийг Иргэдийн хуралд дэвшvvлэх эрх нь бол нээлттэй байна. Тэгэхдээ л ийм сонгуулийн аргаар бол олонд vнэхээр танигдсан ухаантай, соёлтой, хvмvvжил боловсрол сайтай, хийсэн бvтээсэн юмтай, нэр тєр цэвэр л хvн биш бол Их хуралд суух хvртэлх урт замын шалгуурыг давж чадахгvй. За чадлаа ч Их хуралд ороод зєв явахаас л єєр арга олдохгvй.



Харин нам бол бодлогын институт л байх болно. Тэнд хуйвалдагчид биш жинхэнэ эрдэмтэд, судлаачид толгойгоо гашилгаж, улс орноо хєгжvvлэх урт хугацааны программ, альтернативуудыг боловсруулж байх болно. Харин Их хуралд дэвшсэн 76 маань намуудын мєрийн хєтєлбєрvvдийг хэлэлцээд аль аль намын хєтєлбєрvvдээс ямар ямрыг нь хэрэгжvvлэхээ шийдэж, агуулгыг тогтсоноор хєтєлбєр нь намынх биш Их хурлынх болж баталгаажина. Эргээд тиим агуулга, харьцаагаар нь намуудаа санхvvжvvлж болно. Мэдээж, энэ санхvvжилт бол хангалттай их мєнгє байх ёстой. Их хурлаар батлагдсан хєтєлбєрт зонхилох чиглэлийг оруулж батлуулж чадсан намаас нь Их хурал Засгийн газраа томилж байгуулаад ажиллаг л дээ. Ингэснээр Хууль тогтоох болон Гvйцэтгэх засаглал зєв харилцаа, хяналтад орж ажиллана.
Тєр намын нєлєєлєлд автахгvй. Бас нэг хамгийн чухал зvйл нь, дээр єгvvлсэнчлэн бид єєрсдєє Их хурлын гишvvдээ хянаж, буцаан татаж чаддаг болно. Яагаад гэвэл аль ч гишvvн иргэдийн анхан шатны сонгууль хэмээх жижиг боловч, айхтар хvчтэй уяанаас татаастай байх болно. Шаардлагатай гэж vзвэл анхан шатных нь сонгуулийн хэдхэн єрхvvд нийлээд л саналаа дээд шатны иргэдийн тєлєєллийн хуралд оруулчихна. Тэдгээр нь ээлж дараагаараа хэлэлцээд л шийдчихнэ. Ийм байвал Их хурлын гишvvд хариуцлагатай, хуулиа мєрдєж ажиллахаас гадна, сонгогдсон анхан шатныхаа нэгжийн асуудлыг хаяхгvй аваад явчих болно. Ерєнхий санаа нь л нэг иймэрхvv. Ер нь сонгуулийг ингээд л явуулчихья л даа

No comments:

Post a Comment