Монголын эдийн засаг ёроол нь цоорхой хөлдvv ''данх'' шиг болж байна

Ийм данхтай бол та цай хийгээд ууж чадах уу. Манай эдийн засаг яг л ийм болчихоод байна. Уул уурхай, жижиг дунд vйлдвэр, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй, төмөр зам гээд л... тоочоод байвал мөнгө босгох боломж их байна гэж ярилцдаг. Мөнгө босгох нэг асуудал, тэр нь эргээд улс орноо, эдийн засгаа, хvн амаа хөгжvvлэх, нөхөн төлжvvлэх чиглэлээр хангалттай vйлчилж чадах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм.

Vндсэндээ манай эдийн засаг хөлдөж байгаа бодитой дvр зураг харагдах боллоо. Энэ хөдлөлтийн мөн чанар нь 20-иод жилийн өмнөөс зугуухан эрчээ авсаар одоо зогсооход нэн тvвэгтэй хуйларсан нуралтын шинжтэй болж эхэллээ. Хvмvvсийн худалдан авах чадвар унаж, эдийн засгийн өөрийгөө авч явах чадамж өм цөм суларч байна. Vлгэрлэн хэлбэл хоттой хониноосоо нэг нэгээр нь цувуулж нядалсаар цаашдаа хэдэн хvvхдээ яахаа мэдэхээ байгаад, авдраа уудлан зарах юм хайж буй ядарсан эцэг эхийг санагдуулахаар болж байгаа манай бодлогын институтууд маань эдийн засгаа өөд нь татах шинэ загвар гаргаж мөрдөхгvй бол болохоо болилоо.

Мөнгө гэдэг зvйл хэдий хэмжээгээр их эргэлдэж байх тусмаа улс орондоо төдий чинээ vр өгөөжөө өгч байдаг алтан хуулийг хэрэгжvvлэхийг нэхсэн цаг хугацаа жирэлзэн ард хоцорсоор. Инфляци хэмээх мангас гэсэн төсөөлөлтэй мөнгөний болхи бодлого эдийн засгаа царцаах хөргvvрийн зоорь болсоор бас л 20-иод жилийн нvvр vзлээ. Энэ бvхнээс харахад манай эдийн засаг яг л хөлдvv данх шиг гэж хэлж болохоор байгаа юм. Заяахав, данхаа халаагаад цайгаа ууцгаах гээд vзье л дээ. Өөрөөр хэлбэл эдийн засгаа халаацгаая.

Хvмvvсийн цалин хөлсийг нэмэгдvvлье. Эдийн засаг дахь мөнгөний хэмжээг өсгөе. Боломж байгаа гэж vзээд шvv дээ. Эдийн засагт эргэлтэнд орж буй тэр мөнгө хаачих вэ? Товчхондоо бараа vйлчилгээ л болж хувирна. Гэтэл бид тэрхvv бараа vйлчилгээг vндсэндээ гадаадаас импортолж байна. Ингээд бодохоор данх маань хөлдvvгээр зогсохгvй юу ч дээрээс нь хийсэн урсаад л гарчихдаг цоорхойтой байгаа нь бvр ч гачлантай. Нөгөө талаас экспортын чадамжтай vндэсний vйлдвэрлэл гээд байх юм vндсэндээ байхгvй учраас хөрвөх валютын нөөц муу байгаа нь төгрөгийн ханш уналтыг байнга өрдөж байна. Экспортоос орж ирж буй мөнгөний эх vvсвэр нь эдийн засгийг дэмжих бvтээмжит салбар луу биш, харин Засгийн газрын зардал, улсын болон орон нутгийн төсвийн санхvvжилт болон алдагдал, урт хугацаанд өөрийгөө нөхөх vр ашиггvй хөрөнгө оруулалт болон хувирч байгаа нь гадаад худалдааны ашиггvй балансыг бий болгосоор байна. Ингэснээр хэчнээн ч боломжоороо цалин, орлогыг нэмсэн ч тэрхvv дэвшлийг нь дор нь ховх сорчихоод дараагийн хvндрэлийг нэхэж vvсгэдэг бэрд шиг эдийн засгийн эргэлт бий боллоо.
Одоо бидэнд цорын ганц зам бий. Энэ бол экспортын баримжаатай, аль болох оюуны багтаамж, нэмvv өртгийн шингэц сайтай боловсруулах болон өндөр брэндийн vйлдвэрvvдийг хөгжvvлэх, нутагтаа байршуулах. Экспортын хvчтэй өрсөлдөөн рvv нэр нь танигдаагvй бvтээгдэхvvн, vйлчилгээ гаргах гэж цаг алдан мунгинахаас илvvтэйгээр тухайн зах зээлд нь байршчихсан өндөр нэр хvнд бvхий гадаадын бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг эх орондоо хэрхэн байршуулах талаар хөрөнгө оруулалтын тов тодорхой бодлоготой баймаар байна. Тоёото-ийн vйлдвэр Монголд байж яагаад болохгvй гэж. Ийм vйлдвэрлэл бол газар доорхыг нь ухаад дуусгачихдаг уул уурхай биш учраас манайд л ажиллаж л байвал хичнээн ч хөнгөлөлтийг олгосон улс алдах юм байхгvй, харин хожих зvйл нь vлэмж.

Манайд гадаад худалдаа, тvvнтэй холбоотой хөрөнгө оруулалт болон экспортын асуудлыг хариуцдаг бие даасан яам, судалгааны томоохон институт хэрэгтэй байна. Экспортын чиглэлтэй vйлдвэрлэлийг жижиг томоос нь эс хамааруулан тусгайлан дэмжих хөнгөлөлт, урамшууллын системийг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаас импортыг орлох дотоодын vйлдвэрvvдийг хvчтэй дэмжиж, эдийн засгийн гадаад хамаарлыг саармагжуулах ажлыг зэрэгцvvлэн хийе. Ингэснээр vндэсний валютын нөөц гадагшлах хvчийг сулруулж, мөнгөний дотоод эргэлт хурдсах, улс маань өөрөө жижиг дунд vйлдвэрээ хөгжvvлэх дотоодын нөөц бололцоогоо дайчлах олон талын ашигтай. Мөн мөнгөний зах зээлийн зөв тэнцвэр бий болох нөхцөл бvрдэж vндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хиймлээр биш, бодит зvй тогтлоороо тогтвортой болох юм. Тэр vед бидэнд ямар л шаардлага гарна, төдий хэмжээгээрээ эдийн засаг дахь төгрөгийн нийлvvлэлтийг нэмэгдvvлэхээс айх аюулгvй болно. Ингэж чадвал банкны зээлийн хvv хангалттай хэмжээнд хvртэл буурснаар санхvvгийн зах зээл дээрх vнэт цаасны арилжаа сэргэж банкны салбартай өрсөлдөх хандлага руугаа орох ба байгууллага, иргэдийн хөрөнгө оруулалт эдийн засгийн бодит салбар луутаа тvлхvv нэмэгдэх нь дамжиггvй.

Тэгэхдээ миний энд өгvvлж буй зvйлсэд цаг хугацаа нэлээд шаардагдах учраас даруй л ажил болгохгvй бол энэ хэвээрээ дахиад хэдэн жил болбол Монголын эдийн засаг бvрэн саажих хандлагатай болно. Зөвхөн уул уурхайн том төслvvдийг эргэлтэнд оруулснаар бvх юм сайхан болохгvй. Эдийн засгийн өсөлт бол баялгийн хэмжээндээ биш, менежментдээ байдаг гэдгийг дэлхийн практик аль хэдийн баталчихсан байгаа шvv дээ

No comments:

Post a Comment