tag:blogger.com,1999:blog-28131307742029117882024-03-18T21:06:56.011-07:00Нийтлэлчийн булан. L.BayardalaiL.Bayardalai,Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.comBlogger10125tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-59056590618190969532010-05-16T11:25:00.001-07:002010-05-16T13:03:37.865-07:00Монголын эдийн засаг ёроол нь цоорхой хөлдvv ''данх'' шиг болж байна

Ийм данхтай бол та цай хийгээд ууж чадах уу. Манай эдийн засаг яг л ийм болчихоод байна. Уул уурхай, жижиг дунд vйлдвэр, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй, төмөр зам гээд л... тоочоод байвал мөнгө босгох боломж их байна гэж ярилцдаг. Мөнгө босгох нэг асуудал, тэр нь эргээд улс орноо, эдийн засгаа, хvн амаа хөгжvvлэх, нөхөн төлжvvлэх чиглэлээр хангалттай vйлчилж чадах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм.

Vндсэндээ манай эдийн засаг хөлдөж байгаа бодитой дvр зураг харагдах боллоо. Энэ хөдлөлтийн мөн чанар нь 20-иод жилийн өмнөөс зугуухан эрчээ авсаар одоо зогсооход нэн тvвэгтэй хуйларсан нуралтын шинжтэй болж эхэллээ. Хvмvvсийн худалдан авах чадвар унаж, эдийн засгийн өөрийгөө авч явах чадамж өм цөм суларч байна. Vлгэрлэн хэлбэл хоттой хониноосоо нэг нэгээр нь цувуулж нядалсаар цаашдаа хэдэн хvvхдээ яахаа мэдэхээ байгаад, авдраа уудлан зарах юм хайж буй ядарсан эцэг эхийг санагдуулахаар болж байгаа манай бодлогын институтууд маань эдийн засгаа өөд нь татах шинэ загвар гаргаж мөрдөхгvй бол болохоо болилоо.

Мөнгө гэдэг зvйл хэдий хэмжээгээр их эргэлдэж байх тусмаа улс орондоо төдий чинээ vр өгөөжөө өгч байдаг алтан хуулийг хэрэгжvvлэхийг нэхсэн цаг хугацаа жирэлзэн ард хоцорсоор. Инфляци хэмээх мангас гэсэн төсөөлөлтэй мөнгөний болхи бодлого эдийн засгаа царцаах хөргvvрийн зоорь болсоор бас л 20-иод жилийн нvvр vзлээ. Энэ бvхнээс харахад манай эдийн засаг яг л хөлдvv данх шиг гэж хэлж болохоор байгаа юм. Заяахав, данхаа халаагаад цайгаа ууцгаах гээд vзье л дээ. Өөрөөр хэлбэл эдийн засгаа халаацгаая.

Хvмvvсийн цалин хөлсийг нэмэгдvvлье. Эдийн засаг дахь мөнгөний хэмжээг өсгөе. Боломж байгаа гэж vзээд шvv дээ. Эдийн засагт эргэлтэнд орж буй тэр мөнгө хаачих вэ? Товчхондоо бараа vйлчилгээ л болж хувирна. Гэтэл бид тэрхvv бараа vйлчилгээг vндсэндээ гадаадаас импортолж байна. Ингээд бодохоор данх маань хөлдvvгээр зогсохгvй юу ч дээрээс нь хийсэн урсаад л гарчихдаг цоорхойтой байгаа нь бvр ч гачлантай. Нөгөө талаас экспортын чадамжтай vндэсний vйлдвэрлэл гээд байх юм vндсэндээ байхгvй учраас хөрвөх валютын нөөц муу байгаа нь төгрөгийн ханш уналтыг байнга өрдөж байна. Экспортоос орж ирж буй мөнгөний эх vvсвэр нь эдийн засгийг дэмжих бvтээмжит салбар луу биш, харин Засгийн газрын зардал, улсын болон орон нутгийн төсвийн санхvvжилт болон алдагдал, урт хугацаанд өөрийгөө нөхөх vр ашиггvй хөрөнгө оруулалт болон хувирч байгаа нь гадаад худалдааны ашиггvй балансыг бий болгосоор байна. Ингэснээр хэчнээн ч боломжоороо цалин, орлогыг нэмсэн ч тэрхvv дэвшлийг нь дор нь ховх сорчихоод дараагийн хvндрэлийг нэхэж vvсгэдэг бэрд шиг эдийн засгийн эргэлт бий боллоо.

Одоо бидэнд цорын ганц зам бий. Энэ бол экспортын баримжаатай, аль болох оюуны багтаамж, нэмvv өртгийн шингэц сайтай боловсруулах болон өндөр брэндийн vйлдвэрvvдийг хөгжvvлэх, нутагтаа байршуулах. Экспортын хvчтэй өрсөлдөөн рvv нэр нь танигдаагvй бvтээгдэхvvн, vйлчилгээ гаргах гэж цаг алдан мунгинахаас илvvтэйгээр тухайн зах зээлд нь байршчихсан өндөр нэр хvнд бvхий гадаадын бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг эх орондоо хэрхэн байршуулах талаар хөрөнгө оруулалтын тов тодорхой бодлоготой баймаар байна. Тоёото-ийн vйлдвэр Монголд байж яагаад болохгvй гэж. Ийм vйлдвэрлэл бол газар доорхыг нь ухаад дуусгачихдаг уул уурхай биш учраас манайд л ажиллаж л байвал хичнээн ч хөнгөлөлтийг олгосон улс алдах юм байхгvй, харин хожих зvйл нь vлэмж.

Манайд гадаад худалдаа, тvvнтэй холбоотой хөрөнгө оруулалт болон экспортын асуудлыг хариуцдаг бие даасан яам, судалгааны томоохон институт хэрэгтэй байна. Экспортын чиглэлтэй vйлдвэрлэлийг жижиг томоос нь эс хамааруулан тусгайлан дэмжих хөнгөлөлт, урамшууллын системийг бий болгох хэрэгтэй. Нөгөө талаас импортыг орлох дотоодын vйлдвэрvvдийг хvчтэй дэмжиж, эдийн засгийн гадаад хамаарлыг саармагжуулах ажлыг зэрэгцvvлэн хийе. Ингэснээр vндэсний валютын нөөц гадагшлах хvчийг сулруулж, мөнгөний дотоод эргэлт хурдсах, улс маань өөрөө жижиг дунд vйлдвэрээ хөгжvvлэх дотоодын нөөц бололцоогоо дайчлах олон талын ашигтай. Мөн мөнгөний зах зээлийн зөв тэнцвэр бий болох нөхцөл бvрдэж vндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хиймлээр биш, бодит зvй тогтлоороо тогтвортой болох юм. Тэр vед бидэнд ямар л шаардлага гарна, төдий хэмжээгээрээ эдийн засаг дахь төгрөгийн нийлvvлэлтийг нэмэгдvvлэхээс айх аюулгvй болно. Ингэж чадвал банкны зээлийн хvv хангалттай хэмжээнд хvртэл буурснаар санхvvгийн зах зээл дээрх vнэт цаасны арилжаа сэргэж банкны салбартай өрсөлдөх хандлага руугаа орох ба байгууллага, иргэдийн хөрөнгө оруулалт эдийн засгийн бодит салбар луутаа тvлхvv нэмэгдэх нь дамжиггvй.

Тэгэхдээ миний энд өгvvлж буй зvйлсэд цаг хугацаа нэлээд шаардагдах учраас даруй л ажил болгохгvй бол энэ хэвээрээ дахиад хэдэн жил болбол Монголын эдийн засаг бvрэн саажих хандлагатай болно. Зөвхөн уул уурхайн том төслvvдийг эргэлтэнд оруулснаар бvх юм сайхан болохгvй. Эдийн засгийн өсөлт бол баялгийн хэмжээндээ биш, менежментдээ байдаг гэдгийг дэлхийн практик аль хэдийн баталчихсан байгаа шvv дээЛ.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-89623156126727003592010-05-16T11:24:00.000-07:002010-05-16T12:59:45.553-07:00Сонгуулийг ингээд л явуулчихья л даа

Манай улс тєрчдийн хамгийн их санаа зовдог, бас хамгийн их хэрэглэдэг хууль нь сонгуулийн тухай хууль. Ингэж байн байн авч vзэж, шинэчилж, vе vеийн парламентуудаар нухацтай шигшигдэн "єнгє орж байгаа" ямар нэг хууль, хєгжлийн хєтєлбєр программ єєр юу байлаа гэж бодоод санаанд олигтой юм орж ирэхгvй л байна.

Монгол улсын 3 сая хvний хувь заяаг залах єндєр дээд эрх, хариуцлагыг хэнд атгуулах эсэхийг шийддэг сонгууль хэмээх адармаатай зvйлийг хэрхэн бид єєрсєддєє vйлчлэх, шударга, ажил хэрэгч хэлбэрээр явуулах вэ, бас яавал биднээс (бараг хамгийн гол нь ч байж магадгvй) сонгогдсон тєлєєллvvд маань бидний хараа хяналтаас мултраад алга болчихдоггvй болох вэ гэдэг асуудлууд бидний санааг зовоож байгаа.

Хамгийн гол нь сонгуулиараа дамжуулаад бид тєрийн эрхээ барьж чадаж байна уу, vгvй юv гэхээр vгvй, харин нам гэдэг бvлэглэл vvсгэсэн хэсэг хvмvvст л эрх очиж байна. Vндсэн хуулийнхаа дагуу бvх ард тvмнээс сонгогдож байгаа хэмээх гоё нэрийн доор хэнд ч баригддаггvй тэнгэрт цойлоод гарчихдаг, хариуцлага, хяналт ч vгvй болчихдог эрхмvvдтэй болсоор удлаа. Пропорцианоль гэнэ vv, мажоритарь ч гэнэ vv. Аль нь ч байсан байдал єєрчлєгдєхгvй. Нэмэгдэхvvний байрыг солиход нийлбэр єєрчлєгддєггvй гэдэг шиг л. Асуудал эндээ байгаа юм биш гэдгийг єнгєрсєн 20 жил бидэнд хангалттай харуулаагvй гэж vv? Харин миний хувьд асуудлыг шийдэх арга замыг дараахь байдлаар эрэлхийлээд vзвэл яасан юм гэсэн санал толилуулж байна.

Нэн тэргvvнд Иргэдийн хурлый сонгуулийг л хамгийн чухал сонгууль болгож хєгжvvлмээр байна. Энэ бол хvмvvст хамгийн ойрхон, хамгийн их хянагдах боломжтой, бас єєрийнхєє сум, хороо дvvргийн хvрээнд л сонголт хийж байгаа учраас эрх мэдэл, хяналтыг хэн гэдэг эрхэмд атгуулчихаж бай гаагаа хvм vvс арван хуруу шигээ мэдэх боломжтой Мини Парламент буюу бичил Их хурал мєн. Єнєєгийн байдлаар манайд парламентад гишvvн болох хvнээ бараг л хэн зурган дээр гоё инээж гарснаар нь сонгочих гээд байгаа биш бил vv?

Гэтэл ийм чухал атлаа одоогийн иргэдийн тєлєєллийг бvрдvvлж буй анхан шатны сонгуулийг хараад байхад нэн идэвхгvй, учир битvvлэг явагдаж, иргэд нь ч ач холбогдол бага єгч, хайнга оролцож байгаа харагддаг. Vvнийг болиулж Иргэдийн хурлын сонгуулийг анхан шатанд нь одоогийн парламентийн сонгуулийн хэмжээнд єндєр хариуцлага, зохион байгуулалттайгаар явуулж байя. Тэгэхдээ хамгийн эхэнд. Сум, дvvргийн хэмжээнд Иргэдийн тєлєєлєл бvрдсэн байхад л vvнээс цааш ахиад сонгууль явуулаад байх албагvй. Учир нь Ард тvмний сонголт бvрэн хэмжээнд хийгдчихлээ шvv дээ. Харин дараа дараагийн сонгуулиуд нь энэхvv сум, дvvргийн хэмжээнд хийгдсэн сонголт дээрээ тулгуурлаад л явчихаж болно. Сум, дvvргийн Иргэдийн хурлын тєлєєлєл нь хуралдаад дундаасаа аймаг, хотын Иргэдийн хурлын тєлєєллєє бvрдvvл, тэдгээр нь Улаанбаатарт хуралдаад Их хурлын бvрэлдхvvнд орох эрхэм гишvvдээ сонгочих. Сонгуулийг ингээд л явуулчихья.

Тэгээд нам яах болж байна гэж та асуух гэж байна уу? Нам байнаа. Тэгэхдээ сонгодог утгаараа. Ямар ч байсан нам гишvvнчлэлтэй байх уу? vгvй юу гэдэг бол тиим ч сонин биш болох байх. Мэдээж намаас хэн нэгнийг Иргэдийн хуралд дэвшvvлэх эрх нь бол нээлттэй байна. Тэгэхдээ л ийм сонгуулийн аргаар бол олонд vнэхээр танигдсан ухаантай, соёлтой, хvмvvжил боловсрол сайтай, хийсэн бvтээсэн юмтай, нэр тєр цэвэр л хvн биш бол Их хуралд суух хvртэлх урт замын шалгуурыг давж чадахгvй. За чадлаа ч Их хуралд ороод зєв явахаас л єєр арга олдохгvй.

Харин нам бол бодлогын институт л байх болно. Тэнд хуйвалдагчид биш жинхэнэ эрдэмтэд, судлаачид толгойгоо гашилгаж, улс орноо хєгжvvлэх урт хугацааны программ, альтернативуудыг боловсруулж байх болно. Харин Их хуралд дэвшсэн 76 маань намуудын мєрийн хєтєлбєрvvдийг хэлэлцээд аль аль намын хєтєлбєрvvдээс ямар ямрыг нь хэрэгжvvлэхээ шийдэж, агуулгыг тогтсоноор хєтєлбєр нь намынх биш Их хурлынх болж баталгаажина. Эргээд тиим агуулга, харьцаагаар нь намуудаа санхvvжvvлж болно. Мэдээж, энэ санхvvжилт бол хангалттай их мєнгє байх ёстой. Их хурлаар батлагдсан хєтєлбєрт зонхилох чиглэлийг оруулж батлуулж чадсан намаас нь Их хурал Засгийн газраа томилж байгуулаад ажиллаг л дээ. Ингэснээр Хууль тогтоох болон Гvйцэтгэх засаглал зєв харилцаа, хяналтад орж ажиллана.

Тєр намын нєлєєлєлд автахгvй. Бас нэг хамгийн чухал зvйл нь, дээр єгvvлсэнчлэн бид єєрсдєє Их хурлын гишvvдээ хянаж, буцаан татаж чаддаг болно. Яагаад гэвэл аль ч гишvvн иргэдийн анхан шатны сонгууль хэмээх жижиг боловч, айхтар хvчтэй уяанаас татаастай байх болно. Шаардлагатай гэж vзвэл анхан шатных нь сонгуулийн хэдхэн єрхvvд нийлээд л саналаа дээд шатны иргэдийн тєлєєллийн хуралд оруулчихна. Тэдгээр нь ээлж дараагаараа хэлэлцээд л шийдчихнэ. Ийм байвал Их хурлын гишvvд хариуцлагатай, хуулиа мєрдєж ажиллахаас гадна, сонгогдсон анхан шатныхаа нэгжийн асуудлыг хаяхгvй аваад явчих болно. Ерєнхий санаа нь л нэг иймэрхvv. Ер нь сонгуулийг ингээд л явуулчихья л дааЛ.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-77244369538221665312010-05-16T05:12:00.000-07:002010-05-16T13:01:59.208-07:00Авилгал ба нүгэл

Авилгал хэмээх нэр үг арван жилийн өмнө төдийлөн танил биш, чихэнд ч наалдац муутай үг байсан бидний хувьд харин өнөөдөр дэлгүүр хоршоо шиг л энгийн сонсогдох боллоо. Монголын амьдралд энэ үг ингэтлээ гүн шингэж чадлаа. Хүнд юм өгөхөд юу нь муу байх вэ, нэгнийх нь ч гэсэн амьдрал дээшилж байхад болохгүй нь юу билээ гэж бодож өдий хүрсэн Монгол хүний уужуу гэмээр ч юм шиг, өнгөц гэмээр ч юм шиг сэтгэлгээ нь энэ авилгал хэмээх зүйлийг үжиж ургах таатай нөхцөл нь ч болсоор ирлээ. Нөгөө талаасаа өөрийн ажлаа л бүтээж байвал бусдынх хамаагүй мэтээр ханддаг дутагдалтай гэхээсээ илүү аймшигтай зан бидэнд бий. Гэтэл бид нэгэнт нийгэмшиж амьдраад эхэлсэн улс шүү дээ. Нэг нуурын ус бохирдвол тэнд амьдарч буй загас жараахай бүгдээрээ л хордох нь тодорхой. Тиймээс нэг хүний хийсэн бохир үйлдэл бусдыгаа хохироогоод зогсохгүй нэг өдөр өөрийг нь эргээд хохироож эхэлдэг энэ харилцааг нийгэмшил гээд ойлгочиход болно.

Өнөөдөр аль ч улсад авилгал гэдэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогдож хамгийн хатуу шийтгэлүүдийг хүлээж байгааг харахад Монгол хүний ярьдгаар ямар ёроолгүй нүгэл хийчихсэн хүн ингэж шийтгүүлдэг юм болоо гэж бодогдох. Гэвч олон талаас нь бодож, хол ойрыг харьцуулж байх нээ энэ үнэхээр том гэмт хэрэг, адгийн нүгэл мөн юм байна гэсэн бодол төрж явдгаа энд хуваалцья.

Авилгалыг сайн юм дагадаг байсан бол хүн төрөлхтөн дэмжээд аваад явах нь тодорхой. Гэтэл ингэдэггүйгээр үл барам харин муу бүхнийг нийгэмд тарьж ургуулдаг хорт үзэгдэл учраас хүч тавин тэмцдэг нь аргагүй юм. Авилгал хаана их байна вэ, тэнд хөгжил дэвшил нурж, хүчирхийлэл, аллага, хулгай дээрэм, завхрал бүхэн харанхуй газрын чийгний хөгц шиг үжин ургаж байдаг. Авилгалдаа идэгдсэн орнууд өнөөдөр дэлхийн хамгийн ядуу, хөгжил буурай нэгэн болцгоож хүн ард нь өвчин зовлон, үгүйрлийн туйлд унацгааж байна. Тэдний дунд бүр байгалийн баялгаараа дэлхийд толгой цохидог байсан орнууд ч бий. Бас тэдэнд өнгө мөнгөнд өөрийгөө ороож, улсынхаа иргэдийг өлсгөлөнгөөр үхэж байхад ч эхнэртээ алтан ордон бариулаад сууж байдаг, тэгж тэгж адаг сүүлд нь гадаадад гараад алга болчихдог хүн гэхээсээ гахай юм болов уу гэж бодогдмоор удирдагч байдаг нь бараг ёс гэмээр түгээмэл үзэгдэл.

Хэрвээ манай улс ингэтлээ авилгалд идэгдээгүй байсан бол Улаанбаатар хотын хүн амын нэлээд нь тохилог орон сууцтай болж бид утаагаар бага амьсгалах байлаа. Олон хүмүүсийг хордуулж, эрүүл мэндийг нь муутгаж, олон хүний амьдрах хоногийн тоог нь хасаж байгаа энэ үзэгдэл нь газрыг далдуур өндөр үнээр наймаалцсан манай түшмэдүүд, авилгач хил гаальч, хяналтын түшмэдүүдийн хийсэн нүгэл. Тэдний хажууд хүн амины гэмт хэрэгтэн юу ч биш. Авилгачид хүмүүсийг хэдэн зуугаар нь алж байгаа нь энэ. Харин авилгач та олсон мөнгөөрөө өвөлдөө гадаадад гарч амьдраад, хотоос хол өндөр цагаан харш бариулаад сууж байгаа гэл үү.

Ардчилсан нийгэм байгуулж эхэллээ гэж тунхагласнаас хойш 20 жил өнгөрөхөд Монгол улс үндэсний үйлдвэрлэлээ, үндэсний үйлдлвэрлэлийн өрсөлдөх чадамжаа бүрэн устгалаа. Өмч хувьчлал нь манай улсад авилгал дэлгэрэх хамгийн том үйл явц болсон бөгөөд тэр үед чадалтай, бизнес удирдаад олон хүний хувь заяаг үүрээд явчих менежментийн багт өгье гэхээсээ илүү мөн л авилгалаар гараа атгалцсан хүмүүсийн хоорон дахь наймаа болсноос үйлдвэр нь хаагдаж, ажилчид нь гудамжинд гарцгаасан. Өнөөдөр хувьчилж авсан хүмүүсийн дийлэнх нь тэр өмчөө хүнд ч өгдөггүй, өөрсдөө ч юм хийхгүй тэгнээд хэвтчихсэн. Ер нь бол авилгачид юм бүтээдэг хүмүүс байдаггүй, тэд харанхуйд амьдардаг шөнийн араатан, шавьжины шинжтэй л улс. Үйлдвэр албан газрууд тийнхүү олноор хаагдснаар аргагүй эрхэнд хэчнээн хүмүүс гэр орноосоо хол олон жил гадаадад ажиллав, хэчнээн хүн ажил амьдралгүй болж архичин болцгоов, хэчнээн хүүхэд тогтсон орлогогүй аав ээжийн гар дээр өлөн зэлмүүн өсөж байна вэ. Авилгачид хэдэн мянган өрх гэрийн талхыг, гэр бүлийн хамтдаа байх халуун аз жаргалыг үгүй хийж байгаа нь энэ. Тэдний хажууд хүн дээрэмддэг тонуулчин бол цагаан гартан.

Манай улсад эрүүл мэндийн болоод боловсролын салбараа өөд нь татах шаардлага үнэхээр их байна. Харин тэнд ажиллаж байгаа багш, эмч нарыг авилгалд холбогдуулан ярихыг оролдох нь нийгмийн анхаарлыг өөрсдөөсөө холдуулах гэсэн жинхэнэ авилгачдын оролдлого байж болох. Юм уншдаг, насан туршдаа оюунаа боловсруулж явдаг хүмүүс ийм бусармаг үйлдэлд өөрсдийгөө оруулдаггүй юм. Харин төр ивээлдээ авдаг гэх эдгээр салбарт урагшгүй байдал их байгаа нь мөн л төртэй хутгалдсан авилгалтай шууд холбоотой. Эмнэлгүүдэд л гэхэд хамгийн сүүлийн үеийн сайн технологи, тоног төхөөрөмж оруулж ирэх бололцоо байсан ч тэр мөнгийг өөр голдрил руу урсгадаг этгээдүүд байгаагаас хэчнээн хүн онош нь тодрохгүй өвчнөө хүндрүүлж хорвоог орхив, хэчнээн хүнийг эмчилж амьдрал бэлэглэх байсан эмч нар аргагүйдэж хүч мөхөсдөв, хэчнээн хүний ар гэр, амьдралд гуниг харуусал үлдэв.

Боловсролын хувьд гэхэд л дэлхийн хаана ч гологдохгүй чадалтай залуус Монголд олон бий. Гэхдээ түмэн нүдтэй гэгддэг төр маань ихэнх тохиолдолд тэднийгээ олж харж, өөртөө ашиглаж чадахаа байжээ. Гадаадын томооохон их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд жинхэнээрээ шилэгдэж явж байна уу гэвэл үгүй л болов уу, дийлэнх нь авилгачдын хүүхдүүд, төрөл садангууд байна. Бор зүрхээрээ өөрийгөө борлуулж яваа залуус нь харин эгэл жирийн айлын хүүхдүүд байх нь олонтой. Авилгач гэр бүлд өссөн хүн юм сурч гийгүүлэх нь тун ховор. Ихэнх нь зугаа цэнгэл, аар саар зүйлээр оролдон их сайндаа л нэг буруу хазгай англиар ярьж сурдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө бидний мөнгөөр гадаадад суралцаж ирээд яаманд том дарга болуутаа мөн л бидний татвараар цугласан мөнгийг луйвардаад гадаадад зугтчихсан нэгний тухай Монголчууд бүгдээрээ л мэддэг. Авилгачид бидний мөнгөөр дараа үеийн авилгачдаа бэлдэж эхэлж байна. Олон сайхан шилэгдмэл залуусыг өндөр боловсролтой болгоход зарцуулж болох байсан мөнгийг амин хувьдаа зувчуулж улс орныг мунхаг харанхуй руу түлхсэн, олон хүний алтан амийг аварч болох байсан мөнгөөр авгай хүүхдээ гадаадад шоппингдуулсан тэр этгээдүүдийн дэргэд траншейнд амьдардаг борчууд хамаагүй цэвэрхэн, ариун улс.

Сүүлийн үед авилгалтай холбоотой сонсогдох болсон хамгийн гунигтай мэдээ бол цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд авилгалд идэгдэж байгаа тухай юм. Арай ч дээ, мөнгөөр үнэлэгддэг зүйл, үнэлэгддэггүй зүйл гэж бий шүү дээ. Мөнгө хэдийгээр маш чухал ч энэ нь зүгээр л төлбөрийн баталгаа болж байдаг хэрэгсэл. Хууль сахиулах ажилтнууд авилгалд идэгдсэнээр гэмт хэргийг таслан зогсоодог биш, харин тарьж ургуулдаг хамгийн арчаагүй нүглийн эзэд өөрсдөө болж, өргөст торны цаана сууж буй ялтнуудаас ч илүү хүнд гэмт хэрэгтнүүд болж байгаа нь тэр. Төр өөртөө зүтгэж буй иргэдээ харж хандах ёстой ч цалин хангамж бага байна, тиймээс бид авилгал авахгүй яах юм гэх нь төрийн хүний бодол биш ээ.

Авилгачдын бас нэг хортой үйлдэл нь тэд буруу аргаар орж ирсэн мөнгөө мэдэгдчихгүй, олны хараанд өртүүлэхгүйн тулд гадаадад байшин сав, бизнес худалдаж авах, өндөр үнэтэй гадаадын сургуульд хүүхдүүдээ сургах, стратегийн томоохон асуудлаар хилийн чанадад нууц наймаа хийх зэргээр шууд мөнгө гадагш нь зувчуулж улсын эдийн засагт ноцтой хохирол тарьдаг. Энэ мэт үйлдлийн үр дүнд хуучин социалист улсуудаас гадагшилсан хэдэн арван тэрбум долларын хөрөнгө хориодхон жилийн дотор барууны улсуудад байршаад байгаа. Тиймээс манай Авилгатай тэмцэх газар болон санхүүгийн хяналтын байгууллагууд ч гадагшаа урсаж байгаа хөрөнгийн гарал үүсэлд онцгой хяналт тавих цаг болсон.

Авилгал бүтээлч биш байдаг хуультай учраас түүнд идэгдсэн улс өөртөө байгаа юм бүхнээ бэлэнчлэн зарж үрдэг нь мөн л батлагдсан зүйл. Тийм улсууд эхлээд түүхий эдээ, ажиллах хүчнээ, хүнээ, байгалийн баялгаа, улмаар газрын доорх баялгаа худалдаад худалдах зүйл нь дуусаад эхлэхээр газраа худалдаж эхэлдэг. Манайд авилгал их архаг шатандаа орсон юм уу гэж бодогддог. Учир нь хүмүүс авилгалд их живээд эхлэхээрээ хэн хүнгүй л авилгалыг жирийн үзэгдэл мэтээр бодож, худалдаж болох зүйл, худалдаж болохгүй зүйл хоёрыг ялгахаа больдог. Сонгуульд нэр дэвшигч нэг нөхөр арван мянган төгрөг тараахад л түүний төлөө саналаа өгнө гэдэг бол тэр сонгогч өөрийнхөө болоод улс орныхоо эрх ашиг хэмээх тэр үнэлж болдоггүй итгэл үнэмшлийн дээдийг мөнгөөр худалдаж байгаа хэрэг. Үүний хажууд таны байшинг шил архиар худалдаж авья гэх луйварчин тааралдвал тантай хамаагүй шударга наймаа ярьж байгаа хэрэг шүү. Авилгалд живсэн оронд худалдах зүйл нь дуусахын цагт хүн ард нь хэн ч тоодоггүй газар нутагт донор орнуудын онгоцноос хаяж өгөх гурил будаахнаар амиа зогоож, төр засаг гээд байх ч юмгүй самуурсан байдалтай болж, харин нөгөө авилгачид нь гадаадад үүрээ засаад алга болсон байдаг. Хэдийгээр бид арай ч тэгэхгүй гэж итгэдэг ч авилгал хэмээх сэлүүргүй завин дээр сууж яваагаа нийтээрээ ухаарч даруй болихгүй бол тэр биднийг хаана ч хүргэж болно. Тэр цагт бид бүгдээрээ өвөг дээдэс, их түүхийнхээ өмнө цайруулж барахын аргагүй хар нүгэлтнүүд болсон байх болноЛ.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-68634282119401907572010-05-16T03:10:00.000-07:002010-05-16T12:58:43.844-07:00Америк хөгжсөн 13 шалтгаан

Хүн төрөлхтөн бий болсноосоо өдийг хүртэл нийтээрээ амар жимэр, энх амгалан байж хүн бүр өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хувь заяандаа эзэн байхын тэмүүллийг цогцлоон бүтээхийг оролдсоор ирлээ. Бурханд итгэн залбирч, хаа нэгтээгээс ирж аз жаргалд хөтөлсөн баатар эрийн тухай үлгэр тууль зохиож, эвсэж бас заримдаа цус асгаруулан дайтаж аз жаргал гэх тэр зүйлийн эрэлд эрин зууны түүх дамжсан цаг хугацааны их эрчлээн дунд цурам ч амсхийсэнгүй. Явж явж эцэст нь аливаа улс орны хөгжил дэвшлийг өөд нь татах хамгийн сайн гарц нь бие биенээ хүлээн зөвшөөрч, бие биендээ боломж олгож, харилцан туслалцаж амьдрах явдал гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байх шиг байна. Үүнийгээ бий болгох нийгэм, эдийн засгийн зарчмыг зах зээлийн эдийн засаг ч гэж нэрлэж тогтлоо.

Харин ардчилал бүхий зах зээлийн эдийн засаг нь үнэхээр хөгжлийг авчирдаг юм, хүн амдаа хэрэгтэй зүйлийг бий болгож чаддаг юм гэдгийг бусаддаа тод томруунаар харуулсан улсыг АНУ-ыг гэж бид хүлээн зөвшөөрдөг. Энд ямар нэг зүйлийг төгс , төгс биш гэх маргааны тухай өгүүлмээргүй байна. Харин АНУ тэрхүү ардчилал бүхий зах зээлийн эдийн засгийн зарчмыг хэрхэн мөрдөж, түүнийгээ яаж хөгжлийн технологи болгож чадсан тухайд л санаа бодлоо энгийнээр бичье. Хэрвээ хөгжил гэдэг үгийг тухайн улсын эдийн засгийн өсөлт, түүнээс үүдэн бий болох баялгийн иргэдэд нь очиж буй \зах зээлийн зарчмаар\ хүртээмж юм аа гэвэл Америк улс өөрийгөө ингэж хөгжүүлэхдээ дараахь хэд хэдэн зүйлсийг тулгуур болгосон санагддаг.

1. Мөнгөний баялаг бүтээх чанарыг дээд зэргээр ашиглах: Мөнгө өөрөө хүний гар дамжих алхам тутамдаа баялгийг бүтээж байдаг. Үүнийг бид нэмүү өртөг гэдэг. Тэгвэл мөнгө аль болох олон хүний гар дамжиж л байвал тэр хэмжээгээрээ аль болох олон хүнд баялгийн хүртээмж бий болгож байгаа юм. Энэ хэмнэлээр эдийн засгийн өсөлтийн хурд ч өндөр байдаг. Өглөө таны халааснаас гарсан нэг төгрөг тэр өдөртөө хэдэн хүний гар, халаасыг дамжиж байгаагаар эдийн засгийн өсөлтийн хурд хэмжигддэг гэдэг алтан хуулийг Америкчууд эртнээс олж харж амжилттай хэрэгжүүлсэн санагддаг. Машин эвдрээд зам дээр зогсвол тусгай үйлчилгээний машин чирч хүргэнэ, татварт өгсөн мөнгөө бодуулахад тусгай мэргэжилтэн бодож \уг нь дөрвөн аргын тоо боддог байхад л хийчих зүйл\ тодорхойлж л өгөхгүй бол албан ёсоор зөвшөөрөхгүй, цахилгааны жижиг зүйл эвдрэхэд заавал засварчин л дуудахгүй бол дараа нь янз бүрийн юм болбол өндөр торгууль төлөх болно гээд л тоочоод байвал тэнд бусдад мөнгө төлдөг аар саар зүйл дэндүү их. Гэвч үүний цаана жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ цэцэглэж байгаа шүү дээ. Ер нь хэдэн том компаниуд байж байхад л улсыг аваад явчихна гэсэн бодол бидэнд ч байдаг. Гэвч бодит амьдрал дээр ингэж туйлширах нь хөгжилд хэрэггүй сөрөг зүйл олныг бий болгодог, харин ч ийм байдал хөгжлийн тушаа болж эхэлдэг. Тиймээс Америк улс зах зээлийг нь хэн нэг цөөхөн хүмүүс монополь байдлаар эзэгнэх вий гэхээс сүнсээ зайлтал айдаг. Харин хүн бүрт бизнес хийх боломжийг нь чөлөөтэй тавьж өгч, бага гэлтгүй тав арван хүнийг ажилтай болгох жижиг дунд бизнесүүд л улс орноо голлон үүрч явдаг. Энд их хэмжээний мөнгө эргэлдэхгүй ч хүмүүст хүрэх хүртээмж нь нягт чигжүү байдаг.

2. Хүний эрхийг дээдлэх нь бас л хөгжлийн хүчин зүйлс. Америк улсын гол тунхаглал нь хүний эрхийг дээдлэх явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Мэдээжээр хүний эрхийг дээдэлсэн газар хууль хүн бүрт тэгш үйлчилнэ, хүмүүст амьдрах аятай тавтай боломж бүрдэнэ, боломж буюу хүн бүр хувь заяандаа эзэн байх зам нээлттэй болно, бусдаас хамаарал багатай байна. Тийм газар иргэдэд нь аятай байхаас гадна эрх чөлөөний мэдрэмж сайтай хүн бүр л тийшээ тэмүүлэх болдог. Хүмүүсийг ялгаварлаж ханддаг, эдийн засаг нь бохир, бие биенээ үл хүндэтгэсэн нийгмийн уур амьсгалтай газар хэн амьдарч, хөрөнгө оруулалт хийж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг даатгая гэж бодохов дээ. Эдийн засгийн хөгжлийн нэг том зам нь хөрөнгө оруулалт татах явдал байдаг ч энэ нь зөвхөн гааль, татварын хөнгөлөлт төдийгөөр шийдэгддэгүй гэдгийг тэд бас л тооцсон байдаг биз.

3. Шилдэг бүхэнд мөнгө хайрлахгүй байх. Америк ертөнц шилдэг технологи, мөнгөтэй ажил хэрэгч хүмүүс, онцгой авьяас оюуны чадвартай хүмүүс гуравт мөнгө болоод өөртөө тавтай морилох эрхээр гар татдаггүй. Тэд мөнгийг биш хожлыг түрүүлж хардгаараа алдартай. Энгийн жишээ л гэхэд хэдэн арван метрийн урттай авто машины зам засварын ажлыг орой нь эхлээд маргааш өглөө нь дуусгасан байх энгийн үзэгдэл. Удаан хугацаанд хямд технологиор хийвэл тухйн компани нь мөнгөтэй болж болох ч тэдний энэ удаашралаас үүдэн цаана нь хэчнээн байгууллага, хүмүүс ямар алдагдал хүлээж байгааг таахад хэцүү биш. Хүн л юм болохоор тэнд ч хүмүүс залхуурна, ажлын цагаар тамхи татаад л зогсчихно. Тэгэхдээ хамгийн өндөр технологи эзэмшиж байгаа тэр хүмүүст энэ мэт нь тийм ч том зүйл биш л дээ.

Эрх чөлөө, шударга байдал гэдэг үнэлж баршгүй чухал зүйл учраас бас л мөнгөтэй, авьяас чадвартай хүмүүс энэ ертөнцөд хөл тавьж хувь заяагаа даатгахын зэрэгцээгээр өөрийн авьяас чадвараа шавхан хөдөлмөрлөж Америк улсыг хөгжүүлж байна. Америкийн төлөө дэлхий даяараа зүтгэж байгаа хэрэг энэ биш гэж үү.

4. Иргэдээ мөнгөгүй байлгаж болохгүй, яагаад гэвэл тэд эдийн засагт ашиг бий болголцож байх ёстой. Америк бүх юмыг мөнгөөр хэмждэг мэт харагддаг ч яг үнэндээ мөнгөнөөс бий болох хожлыг л тооцдог гэдгийг дээр өгүүлсэн. Тэнд үндсэн иргэдээ нийгмийн халамжаар сайн хангана. Ажилгүй бол тэтгэмж, ажил хийх чадваргүй бол тэтгэмж, өрх толгойлсон эмэгтэй хүүхэд бүрийнхээ тоогоор хангалттай мөнгө авах, хүнсний тэтгэмжийн карт авах, орон сууцныхаа төлбөрийг хангуулах, улсад төлсөн татвараа бүрэн дүнгээр нь эргүүлэн авах гээд бидний боддогоор заримдаа байж боломгүй зүйлийг ч тэд хийнэ. Тэгэхдээ мөнгөгүй хүн гэмт хэрэгт холбогдох хандлага их болж нийгэмд тогтворгүй байдал бий болно, мөнгөгүй хүнээс татвар авч болохгүй, мөнгөгүй бол юм худалдан авахгүй учраас улс оронд муу гэдгийг тэд бас л тооцдог. Хүмүүсийг аль болох мөнгөжүүлээд, бас буцаагаад авчих бодлого барьдаг нь тэдний хөгжих бас нэг л арга нь юм даа. Хэсэгхэн ч гэсэн хүмүүсийг мөнгөгүй хоцроох нь тэр хэмжээгээрээ улсаа хохироодог гэсэн бас нэгэн алтан дүрэм энд үйлчилдэг. Яахав жаахан өөлж хэлсэн хүнд хүнийг мөнгө үржүүлэгч машин болгож чаддаг ертөнц бол Америк.

5. Эрхгүй бол үүрэггүй байдаг. Америк 50 гаруй муж улсаас бүрдсэн хүчирхэг эдийн засаг бүхий холбооны улс. Муж улсынх нь хэмжээнд харсан ч, айл өрхийн түвшинд харсан ч биеэ даасан байдал, шийдвэр гаргах, мөнгө санхүүгээ захиран зарцуулах эрх нь хангалттай байдаг. Өөрсдөө мөнгө босгоно, бүтээн байгуулна. Энэ нь тэдний өөрсдийнхөө хувь заяанд эзэн байх, хариуцлагатай байх баталгааг бий болгодог. Дашрамд нь хөгжлийн боломжийг хаа сайгүй тэгш, тэнцвэртэй байлгахыг зорьдог ийм бодлого хэрэгжүүлэх нь манайх шиг хүн ам цөөтэй тархай байрладаг улсын хувьд бүр ч чухал байж болох. Хэдий болтол улсын төсвөөс хуваарилсан хэдэн төгрөгөөр тус бүрдээ Франц улсаас дутахгүй хэмжээний газар нутагтай аймаг,орон нутгийн хөгжлийг залах гэж, түүнийг нь хамгийн болхи хөшүүн удирдлагатай төрд хариуцуулах гэж ядарч явах вэ дээ, бид. Эрхийг төвлөрүүлэхээс татгалзах нь хөгжлийн чухал түлхүүр гэдгийг Америкчууд харин эрт ойлгожээ.

Нөгөө талаас эрхээ бүрэн мэдэрчихсэн, өөрсдийнх нь эрх нь ямар үнэлж баршгүй чухал болохыг мэддэг иргэд бол Америк улсын хөгжлийн асар хүчтэй тулгуур нь болж. Тэд өөрсдийнх нь эрх зөрчигдөх буюу зөрчигдөж болзошгүй зүйл гарахыг анддаггүй. Тийм учраас авилгал, хээл хахууль мэтийн нийгмийн тахал болсон аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөх байтугай жигшин зэвүүцсээр харин одоо бол ийм зүйл нийгэмд байлгахгүй хана хэрэм шиг бат суурийг өөрсдийн хүмүүжил, сэтгэлгээ, ёс суртахуун, өдөр тутмын амьдралаараа бий болгосон байдаг. Авилгал буюу болох бүтэхгүй юмтай ялимгүй ч гэсэн нэр холбогдсон \тэр нь үнэн худал, нотлогдсон нотлогдоогүй нь хамаагүй\ улсуудыг өөрсдийнхөө хувь заяаг хөтлүүлэх хэмжээнд дэвшүүлж тавина гэж хэзээ ч үгүй. Эрх нь хангагдана, эрхээ мэдрэнэ гэдэг нь үүргээ биелүүлэх нөхцөл болдог гэдэг л үүнийг хэлдэг байх.

6. Ямагт манлайлах үзэл баримтлал. Америк хүн бүр энэ улсын иргэн гэдгээрээ их бахархдаг юм шиг харагддаг. Айл болгон шахуй гэрийнхээ үүдэнд улсынхаа далбааг байрлуулна. Тэдэнд эрх чөлөөний арлаа өөрсдөө нээж, дараа нь тийшээ хүмүүсийг очих хаалга үүдийг нь нээж, хүчирхэг улс байгуулахын төлөө ээдрээтэй сорил бэрхшээлүүийг даван туулж, болохоо авч болохгүйгээ хаяж ирсэн нэн сонирхолтой түүх бий. Тэд хоёр зүйлд бат итгэдэг. Тэр нь нэгдүгээрт ардчилалын манлай байна гэдэг нь ганц АНУ-ын баялаг биш, харин дэлхий дахиных тул үүнийг батлан хамгаалах нь туйлаас чухал. Нөгөө нэг зүйл нь манлайлагч байж байж л бид бусдаас илүү амьдарна, бидний эдийн засаг хангалттай хэмжээнд хүчтэй байна гэсэн хатуу зарчим. Дэлхийн улс орнуудын хөгжлийн харилцааг дүрслэн хэлбэл нэг нь нэгэн дээрээ суурилсан хэсгүүдээс бүрдэх пирамид шиг зүйл бөгөөд харин АНУ энэ пирамидын орой байж ирлээ. Хэт хөгжилтэй гүрнүүдийн бусдад \пирамидын доод эгнээнд байгаа\ учруулж буй хор хохирол энэ тэр гээд Америктай ч холбож ярьж болох олон зүйл үүний цаана байж болох ч ухаантай, зохион байгуулалттай нь өрсөн баялагт хүрч түүнийг бусадтай хуваалцах давуу боломжийг эзэмшдэг хатуу хуультай ертөнцөд бид амьдарч байгааг гоёчилж нуугаад хэрэггүй юм.

7. Юм бүхэн үнэтэй- Хулганы хавханд л үнэгүй бяслаг байдаг гэж ярьдаг улс бол Америкчууд. Хамгийн энгийн жишээ гэхэд л хэрвээ та эмчид очиж үзүүлэх болвол урьдчилж цаг авна, дор хаяад 40-50 доллар төлнө. Гэхдээ эмч таны санаанд нийцтэл зөвлөгөө өгч ч болно, шал хэрэггүй зүйл ч ярьж магадгүй ч тэр хамаагүй. Америк бол цагаар цалинждаг системтэй улс учраас хэн нэгэн нь таны төлөө ямар нэг юм хийгээд эхэлбэл тэр мөчөөс эхлээд л таны тэр хүнд төлөх мөнгөний тоолуур ажиллаад эхэлж байгаа юм. Хүний шууд хөдөлмөр илүү үнэлэгдэх систем хаа сайгүй ажиглагддаг. Та машинаа засууллаа гэж бодоход сэлбэг хэрэгслийнхээ үнэнээс засвар- үйлчилгээнийх нь үнэ нь хавьгүй илүү бичигдсэн тооцооны хуудас бичигдэнэ. Заримдаа үнэгүй юм гэж байхгүй хачин хатуу нийгэм юм шиг санагдах үе байдаг ч яг үнэндээ бол ингэж байж л эдийн засгаас аль болох олон хүмүүс хувь хүртэх боломж нь тэлж байдаг. Хүн бүр өөрийн чадлаар, өөрийн чадах зүйлээрээ, өөрийн авах хэмжээгээрээ эдийн засгаас хувь хүртэхэд энэхүү юм бүхэн үнэлэгдэж байх бодлогоор зохицуулж удирддаг нь хөгжилд чамгүй сайн үүрэг гүйцэтгэдэг.

8. Эдийн засгийн нөөцүүдийг эргэлтэнд дээд зэргээр дайчлах- Анх Америкт очиж байгаа хүний төсөөлөлд тэнгэр тулсан өндөр байшингууд л дүрслэгддэг. Тэр нь даун таун хэмээн өөрсдөө нэрлэдэг хотын төв хэсэг л байхаас бодит байдал дээр Америк намхан байшин зонхилсон улс. Аль ч хотын дийлэнх хэсгийг хаусны хорооллууд д эзэлнэ. Манайхаар гэр хороололтой зүйрлэмээр ч юм уу. Өндөр байшин их барьж байснаас хотын газраа сайн эргэлтэд оруулж айл болгоноос газар, үл хөдлөх хөрөнгийн татвар хураамж авч байвал газар нь дээд зэргээр эргэлтэнд орж эдийн засагтаа оролцож байгаа хэрэг. Энэ бол нүдэнд ажиглагддаг хамгийн энгийн жишээ бөгөөд үүнтэй адилтгах бусад нөөцүүд болох мөнгө, хүн, тоног төхөөрөмж гээд юуг ч байсан бүрэн дайчилж эдийн засагт оролцуулах зохицуулалтуудыг сайтар бодож олж, хэрэгжүүлж байдаг.

9. Боловсрол, оюуны хөгжлийг амьдралтай сайтар холбож өгөх- Америкчуудын дийлэнх нь англи, испани хэлнээсээ өөр хэлийг мэддэггүй. Манайхны хүн болгоны мэдэх энгийн зүйлүүдийг ч тэд мэдэхгүй байх нь олонтой. Тэгэхдээ л захын хүнийг тайзан дээр хөтөлж гаргаад ямар нэг сэдвээр лекц унш гэвэл та биднийг ёстой нөгөө ангайтал нь ярьчихаад л гараад явчихна. Энэ нь хүүхэд бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдаас хараат бус байх төлөвшлийг олгодогтой холбоотой юм шиг байгаа юм. Боловсролын систем нь хүн өөрөө өөрийгөө нээж таних, өөрөө өөрийнхөө давуу талыг хөгжүүлэхэд чиглэгдэхээс гадна, бусдыг хүлээн зөвшөөрөх, бусдын эрх тусгаар байдлыг хүндэтгэн үзэх хүмүүжлийг олгодог. Баярлалаа, уучлаарай, баяртай гэдэг гурван үгийг тэд бие биендээ харамгүй хэлнэ.

Бас нэг авууштай зүйл бол тэдний шашиндаа хандах байдал. Айл бүр хүүхдүүдээ дагуулаад, хамгийн ганган сайхан хувцсаа өмсөөд сүмд очих нь тэдний амьдралын хувьд амралтын өдөр заавал хийх ёстой ажлынх нь нэг. Бүгд биш юмаа гэхэд ер нь л дийлэнх нь ингэдэг. Сүмдээ очоод 1-2 цагийг хүмүүстэй хамт өнгөрөөж, сайн сайхан бүхний төлөө мөргөн залбирч, буяны үйлсэд хандив өргөж, сэтгэл санаагаа ариусгадаг. Долоо хоног бүр ингэдэг улс үгүй ядаж л бурхны гэсгээл гэдэг юмаас айдаг болно биз дээ.

Америк бол ерөнхийлөгч нь хүртэл библийн судар дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг улс шүү дээ. Тэд энэ шашнаа өөрийн юм, бидний итгэл үнэмшлийн дээд юм гэдгийг үйлдлээрээ илэрхийлж байгаа нь тэр. Ер нь тэд танай юм, миний юм гэж зааглаж хүмүүстэй харьцаж түүнийгээ ил тод зарлахгүй ч өөрийн юмаа хүндлэх, өөрийн юмаа үнэ оруулах, өөрийн юмаа рекламдах үйлдлээрээ гарамгай улс. Шашин гэснээс дашрамд дурдахад, бид ч өөрийн шашинаа их зөв авч явах тал дээр анхаармаар байна. Бидний хүндэтгэж, өөд нь залж явдаг лам нар маань ихэс дээдсийн найр наадам идээ будаанд умбаж, ил далд хөрөнгө зоорио төвхнүүлж явахаа урьтаад хүмүүсийн өргөсөн буяны өглөг, хандивыг ядарсан улсад нь зориулж өглөг өгөх, боловсрол ухааралд нь хандив оруулах, нийгмийн болохгүй байгаа хэсэг рүү орж ажиллах тал дээр төдийлөн анхаарахгүй байх шиг.

10. Хүмүүсийг мөнгөжүүлэх замаар санхүүгийн хүчирхэг механизм бий болгох- Америкийн эдийн засаг өөрөөсөө таван дахин их хүн амтай Хятад улсын эдийн засгаас дөрөв тав дахин том гээд бодоход яаж тэгж чадаж байна вэ гэж бодогддог. Ингэж чадсан нь өнөөгийн Америкийн эдийн засгийг хямрал руу хөтөлсөн ч байж болох. Ямартаа ч энэ том эдийн засаг үндсэндээ зээл дээр суурилж ажилладаг нь нэг талаасаа хөгжлийн хурдыг, нөгөө талаасаа өндрөөс унаж мэдэх эрсдлийг бий болгожээ. АНУ бол санхүүгийн сонгодог ертөнц. Банк санхүү, даатгал, үнэт цаасны арилжаа бол Америк гэр бүлийн талх нь болтлоо амьдрал руу нь нэвт шингэсэн зүйл. Тэнд хэний ч хувьд үнэтэй хаус авах, шинэ загварын машин аваад унах бол юу ч биш. Гол нь та хууль ёсоор амьдардаг, тогтсон цалин, орлоготой л байх ёстой. Америк хүн бүр шахуй өртэй, түүнийгээ сар бүр төлөөд л хэрэглээд л явж байдаг. Эдийн засгийн цагаан толгой үзэж байхад мөнгө гэдэг зүйл хэрэглээ, хадгаламж гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэж үздэг бол Америкт энэ хоёрыг нэг зүйл болгочихсон байдаг. Учир нь хүмүүс банкаар дамжуулан ирээдүйн орлогоо өнөөдрийн хэрэглээ рүү шилжүүлж амьдардаг. Тэр ч утгаараа иргэдийнх нь амьдрал зээл дээр суурилж, ирээдүйгээрээ барьцаалсан байхаас гадна улс орны эдийн засаг нь ч бүхлээрээ энэ зарчмаар хөгжиж байдаг. Тиймдээ ч ирээдүйн үнэ цэнийг, ажил үүрэгтээ хариуцлагатай хандахын чухлыг мэдрэх талаараа Америкчууд бусдаас хамаагүй давуу улс. Мөн ийм системийг баримтлахын тулд иргэдээ ажилтай байлгах үүднээс бизнесийн салбараа яаж дэмжих, экспортоо яаж нэмэгдүүлэх, 40-50 жилийн дараахь Америкт санаа зовохгүй, манлайллаа хадгалж байхын тулд өнөөдөр юу хийх вэ гэдэг асуудлуудыг маш сайн тооцож эрдэмэтэд, мэргэдээ ажиллуулж байдаг. Дашрамд дурдахад өнөөгийн АНУ-ын эдийн засгийн хямрал бол банк санхүүд нь шууд нүүрлэсэн хямрал биш, харин дээрх гуравт нь асуудал бий болж байгаагаас үүдсэн хямрал юм.

11. Америк ертөнцийн нүүр царайг эерэгээр сурталчлах- Америкийг дууриах, шүтэн бишрэх хандлага, үгүй ядаж нэг удаа очоод үзчих хүсэл хэн хүнгүй байдаг гэхэд хилсдэхгүй байх. Хамгийн гэсэн тодотголтой юм бүхэн хүний сонирхлыг татдаг шүү дээ. Тэд ч энэ хандлагыг ашиглаад Америкаа сайн сурталчлаад авахаа мартахгүй. Хэд ч буудуулаад үхдэггүй эрэлхэг Америк цэргийн тухай, амьдрал дээр биелэхэд эргэлзээтэй зүйлийг ч ядах юмгүй гүйцэтгэж байгаа Америк хүний тухай, эх дэлхийг харь гаригийн түрэмгийллээс амь хайргүй тэмцэж аварч байгаа Америк дайчдын тухай киног бид дэлхий даяараа өдөр бүр үзэж байна. Терроризм, үндэстэн дамжсан гэмт хэрэг, бүс нутгийн зөрчил, дайн тулааны эсрэг энхийг хамгаалагч түшиг тулгуур бол АНУ гэсэн ойлголт хэн бүхэнд төрөхүйцээр мэдээлэл сурталчилгаа өдөр бүр явж байна. Хамгийн сайн боловсрол, хамгийн сайн дээд сургууль, хамгийн дээд авьяастнууд гэх зэргээр өөрийгөө бүх зүйлийн манлай болгон харуулах нь дэлхий даяараа Америкт татагдаж, түүнтэй холбоотой юм бүхэнд мөнгө харамгүй төлөхөд бэлэн болгож байдаг.

Хамгийн сайн боловсрол Америкт байдаг гэсэн ойлголт байдаг ч хамгийн сайн юмыг бий болгохын тулд эхлээд өөрийн юмаа өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог юм гэдгийг тэднээс суралцаж болно. Яагаад бид МУИС-ийг хамгийн сайн сургууль гэж үзэж \үгүйдээ л тэгэх ёстой гэж үзэж\ өөрсдөө энэ сургуулиа нэн тэргүүнд дэмжиж ажиллаж болохгүй гэж. Тэгэхгүй бол их сайндаа л бидний хэдэн гайгүй хүүхдүүд хүний газар очиж, Монголын мөнгийг тэнд аваачиж тушаана биз дээ. Өөрийхөө юмыг өнгөлж чаддаггүй, тоодоггүй, өөрийгөө ямагт бусдаас доогуурт үздэг ард түмэн хэзээ ямагт хоёрдогч, гуравдагч байр суурин дээр байдаг юм аа гэдгийг Америкчууд шиг хэтэрхий сайн мэдрэх хэрэгтэй байна, бид.

12. Хөрөнгө байршуулж тоглох – Дэлхий даяар Америкийг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна гэвэл худлаа болохгүй байх. Учир нь тэд хүрч очоогүй газар дэлхийн хаана ч байхгүй. Улс бүрт Америкийн хөрөнгө оруулалттай бизнес ямар нэг хэмжээгээр байж л байдаг. Банк санхүү, төмөр зам, уул уурхай, хөдөө аж ахуй гээд аварга томоос нь эхлээд жижиг дунд бизнесийн сувгуудыг ч хяналтандаа авч, дэлхий дамнасан Америкийн хөрөнгө оруулалтын сүлжээг тэд бий болгож чадсан. Нөгөө талаас АНУ-руу гадаадаас орж ирдэг шууд ба шууд биш хөрөнгө оруулалт асар их. Аливаа улсын эдийн засаг сул хөгжилтэй, хүн амын багтаамж, худалдан авах чадвар муу байвал хөрөнгө оруулалт орж ирэх нь хойрго, харин хөрөнгө гадагшлах үзэгдэл бага сага ажиглагддаг ч тэр нь улс орондоо өгөөжтэй гэхээсээ илүү харин ч улсаасаа зугтах шинжтэй байдаг. Харин эдийн засаг, бизнесийн орчин нь сайжрахын хэрээр хөрөнгө оруулалт орж ирэх үзэгдэл ажиглагдана. Бүр хөгжингүй эдийн засаг бүхий АНУ улс шиг оронд хөрөнгө оруулалт орж ирэх, хөрөнгө оруулалт гадаадад байршуулахын аль аль нь ихэсдэг. Гадаадад байршуулсан хөрөнгө оруулалт нь эргээд улсдаа их хэмжээний ашиг, татвар болоод бусад орлогын эх үүсвэрүүдийг хилийн цаанаас бий болгож байна. Ийм замаар АНУ хөгжлийн асар их боломжийг өөртөө нээж байгаа юм.

13. Хүмүүст боломж олгох- АНУ-ийг зорьж, ажил амьдралаа залгуулан олон жилийг элээсэн газар газрын цагаачдын дундаас энэ орноо ‘Land of opportunity’ буюу Монгол хэлэнд буулгавал од шүүрч болох газар хэмээн нэрлэсэн байдаг. Эдийн засгаа хурдацтай, бүтээмжтэй хөгжүүлэхийн тулд иргэддээ тэгш боломж олгохоос өөр аргагүй байдаг нь зах зээлийн том хууль юм. Бид заримдаа үндэсний том хөрөнгөтнүүд л байж байвал бусдыгаа аваад явна гэж үздэг ч энэ хандлагыг туйлшруулан хэрэглэснээр өрсөлдөөн боогдож, эдийн засаг дахь тоо чанарын өсөлт хязгаарлагддаг. Харин ч хүн бүр бизнес эрхлэх боломжтой, жижиг гэлтгүй зах зээлд нэвтрээд өрсөлдөөнд оролцоод явчих боломжтой зохицуулалтуудыг хийснээр эдийн засгийн бүтээмж бүрэн дайчлагддаг.

Эцэст нь өгүүлэхэд миний бие АНУ-ыг зүгээр нэг гоёчлон магтах гэсэнгүй. Тэнд ч сайн муу бүх зүйл бий. Муу зүйл нь тэртээ тэргүй бидэнд хэрэггүй учраас сайныг нь л олж хараад хөгжих нь бидэнд чухал гэдэгтэй мэргэн уншигч та ч санал нэгдэх биз ээ.

Уналтыг эдийн засгийн хэмжүүрүүдээр үнэлж болохоос гадна хүмүүст хэрхэн мэдрэгдэж байгаагаар бас үнэлж болно.

Албан ёсоор бол хямрал өнгөрчээ. Огцом уналтын дараа эдийн засаг эргээд өсөж байгаагаас гадна ДНБ-ний хэмжээ 2008 оны дунд үеийн хэмжээнд дүйж бйагаа нь ингэж дүгнэх боломж олгож байна. For people who have kept their jobs, suffered no loss of income and enjoyed a rebound in their investments thanks to the year-long stock market rally, things are pretty good.

[See how to tell if you're keeping up with the middle class.]

Then there's the unofficial recession, which clearly persists. More than 8 million people have lost their jobs over the past two years, and the economy has barely started to add those back. Many others have had their pay or hours cut. The housing bust, in its fourth year, still isn't over. Foreclosures continue to mount, businesses and consumers remain gloomy, and many families are struggling to get by on reduced income. "It's a recovery, but it sure doesn't feel like it," says Nariman Behravesh, chief economist for forecasting firm IHS Global Insight. Here are five things that still must happen for a robust recovery to kick in.

Banks need to lend more. The government's emergency measures helped stabilize the financial system, but banks haven't taken the next step and increased lending. With trillions in bad loans still on their books, many banks continue to hoard cash and turn down loan applications. That depresses the market for homes, cars, appliances and other costly items that many consumers can't pay for in cash. It also squeezes small businesses, which often rely on credit to meet payroll, order supplies, invest and grow. Behravesh predicts that lending could bottom out and start to pick up by late this year or early next year--although that would probably be the point at which the Federal Reserve starts to raise interest rates to subdue inflation. A few things that will signal improvements in the credit market: a drop in the required down payment for well-qualified home buyers, which is typically 30 percent or more now; increased availability of car loans for subprime borrowers with a credit score below 680; and banks' willingness to increase their customers' credit-card limits, if asked.

Incomes need to rise. Median income was stagnant for about a decade leading up to the recession, and it probably fell 5 percent or more over the past couple of years. Some economists worry that reduced incomes could indefinitely curtail consumer spending, which has long fueled the U.S. economy. A glut of unemployed workers will keep wages low in many industries for years. And since many families have lost wealth because of falling home values or declining investment portfolios, or both, they need to save more to prepare for retirement. That leaves less money to buy stuff. The good news is that inflation is low and energy prices are stable, which helps stretch a dollar.

[See how one family is rebuilding after losing their fortune.]

Housing needs to stabilize. Most of the pain is probably in the past, but home values continue to erode in many regions. Moody's Economy.com predicts that house prices, which have fallen more than 30 percent from their 2006 peaks, could still fall another 5 to 10 percent through the end of this year. Since many families still have the majority of their wealth invested in their homes, the economy can't really get healthy again as long as such a huge asset is falling in value. The end of the federal home-buyer tax credit and other government programs throughout the year will test whether the housing market can stand on its own. If it can't, the government could step back in, but that would only signal further weakness in a sector that accounts for more than 15 percent of the economy. The silver lining is that falling prices make it a great time to buy, for those with enough cash or the ability to get a mortgage.

Confidence needs to rebound. Americans remain gloomy, with most consumer-confidence surveys showing only modest improvements from the low points hit during the recession. The most obvious reasons are the weak job market and a sense that the recovery will be weak at best. Businesses are downbeat too, with CEOs worried that strapped consumers will put their wallets away. That makes them reluctant to hire, which perpetuates the malaise. Confidence is a perplexing psychological phenomenon, and economists aren't sure what it will take to make consumers upbeat enough to propel a robust recovery. But once home prices stop falling, jobs seem more secure, and people feel like the bloodletting is over, that will certainly help.

[See 21 things we're learning to live without.]

Jobs need to return. The availability--or lack--of jobs is the single biggest factor in the economy, and unfortunately, a pickup in hiring is likely to be painfully slow. Many of the 8 million lost jobs are probably gone forever, as manufacturers downsize their operations and many companies substitute technology or cheaper foreign labor for American workers. The unemployment rate, which is 9.7 percent now, might even rise throughout the year, as workers who gave up looking for jobs try again and the labor force swells.

Still, economists recognize some familiar patterns in the job market that suggest things are finally getting better instead of worse. Corporate profits are strong, thanks to aggressive cost-cutting over the past two years. That means companies can afford to hire workers, if they decide to. And productivity gains have hit record levels recently, which means companies are extremely efficient; if demand picks up, they may only be able to meet it through increased staffing. A good indicator of real improvement would be several consecutive months of six-figure job gains, due to permanent hiring and not temporary factors like the census or weather-related events. "The recent resumption of employment growth will be sustained and gather strength over time," insists T. Rowe Price chief economist Alan Levenson. That's not the kind of roaring endorsement most Americans want to hear, but it suggests that sooner or later, the recovery in your neighborhood will catch up with the one that economists see in the data.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-71222493769829097322010-05-16T03:09:00.001-07:002010-05-16T11:41:25.321-07:00Далай ээжээ хамгаалах, адгуулахын тухайд

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжил хэмээх материаллаг хэрэгцээнд голлон тулгуурласан ханган нийлүүлэх уралдааны хөлд байгаль, экологийн тэнцвэр ноцтой алдагдаж, эргээд хүний болоод амьд ертөнцийн оршин байх эх үндэс нь устах тийшээгээ болж байгааг бид нийтээрээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. Байгаль орчиныхоо онгон дагшин байдлыг харьцангуй гайгүй хадгалж үлдсэн гэх долоо, наймхан орон байдгийн дээгүүрт нь Монгол яригдана. Тиймээс Монгол газар нутаг, байгаль маань өнөөдөр ганц бидний биш дэлхийн үнэт өв, баялаг болчихоод байна. Энэ талаас нь дэлхийн анхаарлыг хандуулж, ертөнцийн чихийг дэлдийлгэсэн мөн ч их ажлыг хийж болохоор байна даа.

Тэгвэл бидний энэ гайхамшигт Монгол орны байгаль, онгон тансаг байдлын шүр сондор нь болж эрхэмсэг оршсоор ирсэн Хөвсгөл нуурын тухайд өнөөдөр үнэхээр нухацтай ярилцацгааж, бодитой зүйл хийхгүй бол бас л болохоо болилоо. Хөвсгөл бол Монголын төдийгvй Төв Азийн хамгийн гvн нуур. Тэр байтугай Хөвсгөл нуур нь Дархадын хотгор, Улаан тайга, Хоридол Саридагийн нурууны ай сав газартайгаа нийлээд дэлхийн цэвэр усны их хагалбар болж байдаг учраас энэ нуураараа дамжуулаад бид өөрсдийнхөө өмнө төдийгүй дэлхийн өмнө хариуцлага хүлээж байдаг газар. Дэлхийн цэвэр усны нөөцийн хамгийн том сан болох Байгаль нууртай газрын гүнээр холбогддог гэж ярилцдаг учраас энэ хоёр нуурыг үндсэндээ нэг зүйл гэж ойлгож болно. Ийм л байгаль экологийн ховор нандин зvй тогтол, сан хөмрөг мөн тул цаашид хvн төрөлхтөний өвийн санд хадгалагдаж, хамгаалагдан vлдэх учиртай.

Амьд байгалийн оршин байхуйн эх үндэс болдог цэвэр ус өнөөдөр дэлхийд юун алт, юун компьютер, юун үнэт цаас гэмээр л чухал эрдэнэ болсоор байна. Дэлхий дээрх нийт усны нөөцийн ердөө 2.75 хувь нь цэнгэг ус. Гэтэл түүнээс нь гуравны хоёр нь хөлдүү байдалтай байдаг, цаана нь үлдэж буй гуравны нэгнийнх нь талаас илүү нь хөрсний доор, явж явж бүх усны нөөцийн 0.005 хувь л газрын гадарга дээр цэнгэг байдалтай байгаагийн нэг чухал хэсэг нь Хөвсгөл нуур.

Хөвсгөл нуурын ус эрдэс давс, органик бодисын хольцоор тун бага тул уулын горхи шиг цэвэр тунгалаг. Олон арван метрийн гvн дэх загас жараахай алган дээр байгаа юм шиг ойрхон, тодорхой харагдана. Зундаа маш удаан бvлээсдэг тул наадмын дараахан гэхэд л нуурын мандал 11 градусаас илvvгvй, гvндээ 4 хэмээс хэтрэхгvй байдаг. Ийм дагшин сайхан газрыг үзэж бие сэтгэлийн таашаал авах гэж, өнөөдөр бид юунаасаа салцгаагаад юу руу явцгаагаад байгаагаа хором ч гэсэн анзаарах гэж газар газрын аянчин гийчид ийшээ тэмүүлдэг нь ч аргагүй юм.

Хөвсгөл нуурын тухай, түүнийг хамгаалахын ач холбогдлын тухай, хүмүүсээс зарим харалган үйлдлээс сэрэмжлүүлэхийн тухайтад Монголын олон сэхээтэн, эрдэмтэн мэргэд үгээ хэлж, тэмцэж ирсэний дотор 1980-аад оны үед нуурын эрэг дээр нь байдаг Бүрэнхааны фосфоритын уурхайг ил аргаар ашиглах тухай олныг цочроосон шийдвэр яригдаж эхлэхэд манай нэрт сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан ‘Далай ээж цаазын тавзанд’ хэмээх алдартай нийтлэлээ бичиж байсан. Аз болоход тэр асуудал тэгсгээд өнгөрсөн ч эдүгээ цагийн өнгөнд Хөвсгөл нуурыг маань шуналын угаадас болгох санаатангууд дахин өндийж, хүчээ аван өндийж эхэллээ. Хөвсгөл нуурыг мөнгөөр үнэлж болохгүй. 1997 оноос хойшхи байдлаар, Хөвсгөлийг тойрсон уул уурхайн лиценз олгогдсон байдлыг харахад, 2005 оны эцсээр 51 компани, 40 иргэнд 256 лиценз олгогдсон нь нийт нутгийн 50 хувийг эзэлж байлаа. Vvнээс 55 лиценз нь Дархадын хотгорт олгогджээ. Харин 2007 онд ашиглалтын 16, хайгуулын 143 лиценз олгогдсоны 21 нь Дархадын хотгорт олгогдов. Хамгийн сvvлд 2008 оны найман сарын байдлаар ашиглалтын 18, хайгуулын 86 лиценз олгогдсон байна. Одоо энэ нуурын ай саванд 6-7 мянган хүн гар аргаар алт ухаж байна. Билэг, оюун, гэгээрлийн цаглашгүй дээдэд хүрч чадсан, тэр хосгүй өвийг тээж ирсэн Монголчууд ийм болчихлоо гэж бодоход итгэхэд үнэхээр бэрх.

Уул уурхай, хүний болчимгүй үйлдлийн гай нууранд маань ямар аюул дагуулж байгааг манай хэвлэл, мэдээллээр бишгүйдээ мэдээлж байгаа, гэтэл түүнээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр бас л нуураа цаазын тавзан руу түлхээд эхэлснийг анзаарцгаая.

Аялал жуулчлал хөгжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин яаж гэдэг дээр асуудал үнэхээр их байна. Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын удирдлагад боловсронгуй менежмент ерөөсөө алга. Ингэснээр нэг талаас Далай ээжээ хайрлах тал дээр алдаж байна, нөгөө талаас эндхийн аялал жуулчлалаас олж болох чамгүй мөнгийг ч бид алдаж байгаа юм.Уулын ам, нуурын эрэг бараадсан хэдэн аялал жуулчлалын бааз гэх гэр, байшингууд, ирсэн хүмүүсийг нуурын мандалд гаргаж үзүүлдэг хэд гурван завь, усан онгоц, хүний хөл тосож байгаад хэдэн цаас олчих санаатай хүлээх гар урлалчид, морь малаар үйлчлэгчид гээд л ерөнхий дүр зураг нь болчих гээд байна. Ерөнхийдөө аялал жуулчлалыг явуулж байгаа арга нь хувь хувиа борлуулсан шинжтэй байгаагаас орчиноо хамгаалах ерөнхий асуудал нь сарнимал болж, дунд нь нуурын маань хувь заяа нэн бүрхэг болсоор. Удахгүй Хөвсгөл нуур маань Туулын эрэг шиг болж бохирдохоор бодитой дүр зураг харагдаж байгаа. Гадаад, дотоодын олон гийчдийн хөлд дарагдаж, нуурын эргээр хог, идэх юмны үлдэгдэл хөглөрч, гал түлсэн туурь, архи пивоны лонх лааз гээд түмэн янзын юмыг та тэндээс харж болно. Бас тэнд хүмүүс хаа сайгүй машинаар туучин нуурын гүн ой руу очицгоож, машинаа угаацгааж байна. Одоо тэгээд яах вэ?

Миний бодлоор энэ бүх сөрөг зүйлсээс Далай ээжээ хамгаалахын зэрэгцээгээр хүн арддаа үр өгөөжөө өгч байх аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тухайд дараахь зүйлсийг анхаарч хиймээр байна. Хамгийн нэн тэргүүнд, нуурын гүн ой руу машин оруулахгүй байя. Ингэхийн тулд Хатгал тосгон хүрэхээс наахна авто машины хадгалалт, хамгаалалтын төлбөртэй, том зогсоолыг бий болгоё. Мэдээж энэ нь орон нутгийн бус буюу аялал жуулчлалын зориулалтаар явж байгаа машинд л хамаарна. Түүнээс гадна орон нутгийн ч бай, гадны ч бай ямарваа машин, тээврийн хэрэгслийг нуурын гүн бүсэд оруулахгүй байх үүрэгтэй нэвтрэх цэгийг байрлуулж , хяналтын постыг байнга ажиллуулмаар байна. Ингэснээр бид нуураа хүнд техникийн хөлөөс аврах ба нөгөө талаас нуурын чанадад байдаг аяллын баазуудад хүрэхийн тулд амрагчид болон жуулчид морь, тэрэг, завь хөлслөхөөс гарцаагүй болно. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн ажлын байр нэмэгдэж, үйлчилгээнийх нь цар хүрээ тэлж, ашиг орлого нэмэгдэнэ. Авто машины зогсоол, хяналтын ажилтнууд, газраар болон усаар хүн тээвэрлэх дундын үйлчилгээ гээд чамгүй олон ажлын байр энд харагдаж байгаа юм.

Жуулчдад зохион байгуулалттай үйлчилж, жуулчин тус бүрээс хүртэж болох борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх үүднээс аялал жуулчлалын үйлчилгээний иж бүрдлүүд болох үзүүлбэр, шоу, хоол ундны үйлчилгээ, хөтөч, орчуулга, тэмцээн, уралдааныг нуур орчимын аялал жуулчлалын компаниуд тус бүрдээ өвөрмөц, давтагдашгүй байдалтайгаар зохион байгуулж, тэдгээр дээр нь тулгуурласан аялал жуулчлалын олон сонголтот хөтөлбөрүүдийн билетийг төвлөрсөн цэгүүдэд борлуулж байдаг аяллын агентуудыг бий болгох хэрэгтэй байна. Ер нь ч агентуудаар дамжуулж үйлчилгээгээ борлуулснаар аялал жуулчлалын салбар дахь далд эдийн засаг ил болох ба байгаль хамгаалалттай холбоотой зардал, хариуцлагын төлбөрүүдийг билетийн борлуулалтаас шууд төвлөрүүлэх боломжтой болно.

Хөвсгөл нуурын аялал жуулчлалын байгууллагууд холбоо байгуулан, өөрсдөд нь хандсан нэгдсэн маркетингийн удирдлага явуулж байдаг зөвлөх багийг дундаасаа санхүүжүүлэн ажиллах нь үнэхээр чухал. Тэгснээр Хөвсгөл нуурын аялал хэмээх томоохон брэндийг дэлхийд бий болгон сурталчлах, гадаад дотоодын зах зээлийн массыг татах, жуулчлалын компаниудын хамтран ажиллах холбоосыг хангаж өгөх зэрэг одоогоор эзэнгүйдэж хаягдаад байгаа ч аялал жуулчлалын хөгжлийн амин сүнс болж байдаг ажлууд эзэнтэй болно. Эдгээрийг нэг талаас нь харахад бизнесийн утгатай мэт боловч иймэрхүү цэгцтэй хариуцлагатай байх замаар л нуураа хамгаалж, цэвэр тунгалаг, онгон дагшин байдлыг нь хадгалж үлдэх зам бидэнд үлдээд байна.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-1684793830638286632010-05-16T03:09:00.000-07:002010-05-16T13:06:10.023-07:00Жижиг дунд үйлдвэрийг ингэж хөгжүүлье

Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ сэргээе, жижиг дунд үйлдвэрлэлээ сэргээе гэж дээр дооргүй ярилцах боллоо. Энэ чиглэлээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийг бүрдүүлж, эх үүсвэрээр нь хангах ажилд нэн анхаарал тавьж байгаа УИХ, Засгийн газарт талархууштай. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн ач холбогдолтойгоосоо гадна ур чадвар, зөв менежмент шаардсан чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой.

Үйлдвэрлэл хөгжүүлэх гэж үзэж байсан уу гэвэл ийм хандлага зах зээл эхэлснээс хойшхи 20-иод жилийн туршид бидний амьдрал дунд байсан. Дийлэнх нь бүтэлгүйтсэн. Нийслэл хотод төдийгүй хаа холын аймгийн нэг алслагдсан суманд ч үйлдвэрлэл эхэлж үзээд бүтэлгүйтсэн, хэдэн төгрөгөө оруулаад шатсан гэх хүмүүстэй уулзаж л байлаа. Одоо дүгнэж үзэхэд тэдэнд яаж ч болдоггүй хэдэн түвэгтэй зүйлс бүгдэд нь тулгарч байсан байдаг. Цаашдаа манай бодлого хэрэгжүүлэгчид ч эдгээр зүйлийг тооцож ажиллавал хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тустай байх болно.

Үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой аливаа хүндрэл бэрхшээлүүдийн дундаас борлуулалттай холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй нь байдаг. Үүнтэй холбоотойгоор нэн нэн тэргүүнд тэдэнд зах зээлийн эзэмшил, хамгаалалтын асуудал тулгардаг юм билээ. Жижиг үйлдвэрийг хөл дээр босгох нь зүйрлэн хэлэхэд шинэ төл хүлээж авахтай ижил. Бизнесийн инкубаторлах орчин хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэд дөнгөж үйлдвэрлэлээ явуулж эхлэх үеэсээ л тэднээс өмнө зах зээлд хөлөө олчихсон том үйлдвэрлэгчид болоод импортын бараа бүтээгдхүүнүүдтэй шууд нүүр тулдаг. Хэрэглэгчид бол чанар сайтай, нэр хүнтдэй барааг л авахаас энэ нь шинэ үйлдвэрлэгчийнх юм яах вэ гэхгүй шүү дээ. Тэр тусмаа манай зах зээл жижигхэн, түүнийг эзэмшдэг томоохон ханган нийүүлэгчид зонхилдог. Тэдгээр зонхилогчид нь борлуулалтын суваг, түгээлтийн сүлжээ, нэр хүндийн давуу тал, боловсон хүчний ур чадвар гээд бүхий л зүйлсийг эзэмшиж байдаг. Энэ үед л жижиг үйлдвэрлэгчид бизнес бол ганцхан банкнаас зээл аваад, тоног төхөөрөмжөөрөө үйлдэрлэл явуулаад эхлэх асуудал биш юм байна гэдгийг хатуу ойлгож эхэлдэг. Үүнийг л зах зээлийн эзэмшлийн асуудал гээд байгаа юм. Яаж зохицуулах вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байна. Нөгөө талаас жижиг байтугай том үйлдвэрлэгчид маань дотоодын зах зээл дээрээ импортын бүтээгдхүүнүүдэд зах зээлээ алдаж байгааг хэн бүхэн л харж байгаа. Энэ бол зах зээл хамгаалалтын асуудлаа яах вэ гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Манайд экспортын баримжаатай боловсруулах үйлдвэр одоо хүртэл олигтой хөгжихгүй байгаагаас том үйлдвэрүүдэд \жижиг үйлдвэрээр экспортод гарна гэж уулаасаа байдаггүй\ гадагшаа тэлж, дотоодын зах зээлээ чөлөөлөх бололцоог олгохгүй байна. Бид бүтээгдхүүнээ экспортлох чиглэлээр чадварлаг хүмүүсээ түлхүү оролцуулж идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Том гүрнүүд бол уулаасаа л хөгжил султай орны экспортыг дэмждэггүй, янз бүрийн хууль дүрэм, стандарт гэж байгаад тэдний экспортлох чадамжийг бууруулах замаар байгалийн нөөц, газар нутаг, түүхий эд, ажиллах хүчинд нь хяналт тогтоохыг зорьдог. Тийм учраас бид өөрсдөө идэвхтэй байж, боломжийг нээж экспортоо хөгжүүлэх хэрэгтэй байна.

Дараагийн нэг хүндрэлтэй асуудал нь зах зээлийн худалдан авах чадвартай холбоотой. Яах вэ арга чаргаа олоод гайгүй сайн бараа зах зээл дээр гаргаад ирлээ гэхэд хүн амын худалдан авах чадвар ямар байгаа билээ. Ялангуяа хөдөө орон нутагт худалдан авах чадвар туйлын хангалтгүй байгаа. Тэгэхээр нэг талаас хамгийн өртөг зардал багатай бүтээгдхүүн гаргах нөхцлийг нь яаж хангах юм, нөгөө талаас харьцангуй худалдан авах чадвар сайтай алслагдсан хотын зах зээлд яаж уг бүтээгдхүүнүүдийг нь хүргэж борлуулах юм гээд дараагийн асуулт гарч байна. Тэгэхээр ямар чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих вэ гэдэг нь зөвхөн цаасан дээр буулгасан төслийн үзүүлэлтээр биш харин тэрхүү үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтэц, түүхий эд хангамж, үйлдвэрлэлийн өртөг зардлын тооцоо, борлуулалтын сувгуудын хүртээмж, байршил гээд олон хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй болно. Алслагдсан зах зээлд бараагаа хүргэхийн тухайд том үйлдвэрлэгчид их хэмжээний барааг бага өртөгтэй хүргэдэг учраас жижиг үйлдвэрлэгчдэд зах зээлийн хязгаарлагдмал хүрээнд ажиллахаас өөр аргагүй болдог. Харин жижиг үйлдвэрлэгчид бага бүтээгдхүүнийг хямд өртгөөр зах зээлд хүргэх хэрэгтэй байгаа шүү дээ. Үүнийг шийдэх арга зам нь манайд бизнес шуудангийн үйлчилгээг орон даяар хүчтэй хөгжүүлэх явдал. Монгол шуудан мэтийн түгээлт хийдэг шуудангийн компаниуд үүнийг ажил болгоосой гэж хүсэх юм. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд их тустай байх сан.

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихдээ зээл олгоод л тус тусад орхичихож боломгүй байна. Харин ямар ямар чиглэлээр дэмжих вэ, тэдгээрийн хоорондын болоод эдийн засгийн бусад салбаруудтай холбогдох уялдааг яаж сайтар зангидах вэ гэдгийг тооцож байгаад улмаар тэднийг бодлогын менежментээр хангах хэрэгэй байна. Ингэвэл тэднийг зөв чиглэлд удирдан залах, зах зээлийн мэдрэмжтэй үйлдвэрлэл явуулах, өөр хоорондоо харилцан туслах, тэдгээрт үйлчлэх борлуулалтын сүлжээг бий болгох олон ажлуудыг хийж болмоор санагдана. Зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчид тус бүрдээ бусад \хот, хөдөөгийн\ үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдхүүнийг борлуулж байдаг дэлгүүрийн системийг бий болгох хэрэгтэй байна. Тэр нь цаашдаа нэг таних тэмдэг бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтын сүлжээ болж зах зээл дээр гарах чиглэлийг барих нь зөв. Ер нь бодлогын менежментийг Засгийн газар дангаар үүрэлгүй харин бизнесийн менежментэд туршлагажсан үндэсний зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байх болов уу.

Эцэст нь жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжихээ том үйлдвэрүүдээ дэмжих бодлоготай нягт уялдуулж өгмөөр байна. Том үйлдвэрүүдийг нь экспортын чадамжтай болгох чиглэлээр дэмжих, харин зарим жижиг үйлдвэрүүдийг нь том үйлдлвэрүүдийнхээ ханган нийлүүлэгч болоход нь туслах чиглэлийг бодлогоор зангидаж хөгжүүлэх хэрэгтэй байна. Яг үнэндээ бол одоо үндэсний үйлдвэрлэгчид том жижигээсээ эс хамаараад зах зээлийн буюу бизнес амьсгалах агаарын дутагдалд орчихоод байна.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-78754525798492326382010-05-16T03:08:00.001-07:002010-05-16T12:57:44.520-07:00Эдийн засгаа даатгалжуулъя

Монгол улсын эдийн засаг маш хэврэг байна гэж байнга л ярих юм. Үнэн л дээ. Манай эдийн засаг бол нэмүү өртөг бүтээх шинж нь давамгайлдаггүй, харин хэрэглээний шинжтэй эдийн засаг. Бид бараг бүхий л хэрэгтэй зүйлээ импортоор авч байна, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, тэтгэн дэмжих зөв бодлого алга, дээр нь эдийн засгийн салбаруудын эрсдлийн менежмент гэж бүр ч алга байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ өвөл манай мал аж ахуй ямар их хохиролтойгоор онд орж байна вэ?, банкны салбарт бий болсон эрсдлүүд өнөөдөр Засгийн газар, Их хурлын хэмжээнд ч шийдэж чадахгүй болтлоо хүндэрлээ. Манайд болчих байсан зүйлийг болохгүй замаар явуулж байгаа олон зүйлийн нэг нь эдийн засгийн салбаруудын эрсдлийг зөнд нь хаядаг явдал. Аль ч эдийн засаг, ямар ч бизнес өөрийнхөө эрсдлийг тооцож, эрсдлээс хамгаалах тухайд тодорхой зардал төсөв гаргах ёстой байдаг.

Энэ бол бизнесийн соёл гэхээсээ илүү бизнест байх ёстой энгийн л нэг хууль. Талх үйлдвэрлэхийн тулд гурил худалдан авах ёстой шиг л. Тийм учраас эдийн засгаа тогтвортой хөгжүүлье, бизнесийн нэн таатай орчин бий болгоё гэвэл даатгалын оролцоог заавал хүчжүүлэх ёстой. Нөгөө талаас арилжааны даатгал бол өөрөө бие даасан эдийн засгийн салбар учраас бас л бодлогын дэмжлэг шаардагдаж л байгаа.

Арилжааны дааталын хувьд сайн дураараа даатгуулах буюу заавал даатгуулах хэлбэртэй байж болох ч даатгал гэдэг зүйлийн шинжлэх ухааны үндэс нь Их тооны хууль гэдгийг мартаж болохгүй. Энэ нь нийтээрээ сан бүрдүүлэх замаар нэг хэсэгтээ учирсан эрсдлийг даван туулна гэсэн үг. Манай улсын арилжааны даатгалын зохицуулалтыг хараад байхад сайн дурын даатгал зонхилдог нь ерөөсөө даатгалыг бодлого тодорхойлогчид дэмжихгүй байнаа л гэсэн үг. Яагаад гэвэл сайн дурын даатгалаар бий болсон сан нь эрсдлийн тохиолдлуудын хохирлыг төлөх хангалттай эх үүсвэр болж чаддагүйгээс даатгалын онолын үндэс болох Их тооны хуультайгаа нийцдэггүй. Сайн дурын даатгал, заавал даатгал хоёрын цаад мөн чанар нь их ялгаатай. Тухайлбал, гадаадад сайн дуучид өөрийнхөө хоолойг даатгуулдаг тохиолдол байдаг нь сайн дурын даатгалын сонгодог жишээ. Даатгуулж буй зүйлд эрсдэл учирах тохиолдолд тэрхүү эрсдлийн тархац нь хэр өргөн, олон этгээдийг хамрах боломжтой байх вэ гэдгээс хамааруулан сайн дурын гэх үү? Заавал байлгах уу гэдэг бодлогын шийдвэр урган гардаг. Жишээ нь, худалдааны төвийн эзнийг лангуу түрээслэгчдийнхээ өмнө хариуцах хариуцлагаа даатгуулах эсэхийг дээр дурдсан дуучны жишээтэй андуурч зөнд нь хаяж яавч болохгүй. Нөгөө талаас даатгалд хамрагдаагүйн төлөө хүлээх хариуцлага өндөр байх ёстой. Яг л өндөр хөгжилтэй орнуудад даатгалгүй машин барьж яваад цагдаад баригдвал их хэмжээний торгууль төлдөгтэй ижил.

Арилжааны даатгалыг хөгжүүлэх чиглэлээр миний хувьд хэд хэдэн санал байна. Энэ өвөл цас зудтай хүнд өвөл боллоо. Манай бэлчээрийн мал аж ахуй бол зүгээр нэг эдийн засгийн салбар гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг нэн чухал баялаг. Ирэх жил ахиад зуд болж 6 сая мал хорогдвол бид энэ жилийн аргаараа хандив гуйгаад, улсын сангаа гөвөөд л сууж байх уу? МАА-гаа өөд нь татах шаардлага их байвч авч явж байгаа аргад ердөө ч өөрчлөлт гарахгүй байгаагийн тод жишээ бол энэ. Зүй нь, нэн тэргүүнд бүх малаа эрсдлээс хамгаалах арилжааны заавал даатгалд 100 хувь хамруулья, үүнийгээ хуульчилчихья. Ингэвэл зуд турхан, ган гачиг болж мал хорогдвол хохирлыг арилгах гэж нийтээрээ сандарч байх биш арилжааны даатгалын компаниуд л ажлаа хийх хэрэгтэй болно. Ер нь аливаа бизнесийн \жишээлбэл, банк санхүүгийн байгууллагуудын\ эрсдлийг Засгийн газрын эрсдэл болгож хувиргадагаа больё. Эрсдэл бол Засгийн газрын гүйж ороод байх ажил биш, харин дээр дурдсанчлан бие даасан бизнес шүү дээ. Мөн мал нэг бүрийг яг л хүн шигээ бүртгэлжүүлээд, эрүүл мэндийн даатгалд хамруулж, түүнээс цугласан санхүүгийн эх үүсвэрээр сан бүрдүүлэх замаар мал эмнэлгийнхээ үйлчилгээг олон улсын стандартад хүргэе. Ингэвэл малын гаралтай бүтээгдхүүнээ экспортлох боломж тэлнэ. Манайд миний мэдэхийн Малын индексжүүлсэн даатгал гэж төсөл эхлүүлээд долоо, найман жил болж байгаа. Гэхдээ малын даатгал руу ийм байдлаар биш, харин өргөн хүрээтэй, хүчтэй, бүгдийг нь хамарсан байдлаар орж ажилламаар байна. Дашрамд тэмдэглэхэд, индексжүүлсэн гэдгийг хувь тааруулсан ч гэдэг юм уу, хэрэглэгч нь болох малчин хүндээ ойлгомжтой энгийн байхаар нэрлэж, тогтож болдоггүй юм уу.

Манайх уул уурхайгаа хөгжлийн гол тулгуур гэж үзэх боллоо. Чадах эсэх нь газрын доорх эрдэс баялгийн хэмжээндээ биш харин энэ салбараас мөнгө ургуулах менежментдээ л байх болов уу. Мэдээж, түүхийгээр нь ачаад байвал ямар хэрэг байх вэ дээ. Бид ямар дуусдаггүй юм олчихсон биш. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага их байгаа ч тэдгээрийн үр өгөөжийг Монголд ахиухан үлдээх талаар хийгдэхгүй байгаа ажлуудын нэг нь бас л арилжааны даатгал. Аливаа бизнесийн, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн тухайн улсынхаа эдийн засагт оруулж буй өгөөж нь түүний ашиг, орлого гэхээсээ илүү зардал тал нь байдаг. Тиймээс уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын бизнесийн зардлыг аль болох Монгол улсад шингээх талаар ажилламаар байна. Хэдийгээр хууль байдаг ч гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд олон сая доллараар үнэлэгдэх даатгалыг хилийн чанадад байршуулж байна. Үүнийг болиулах хөшүүрэг, хяналт-хариуцлагын механизмыг хатуу мөрдөж, тэдгээр төлбөрүүдийг нь Монгол улсын эдийн засаг руу шингээе.

Арилжааны даатгалын компаниудийн хувьд өөрсөдтэй нь холбоотойгоор бас нэг бодох ёстой зүйл нь мэдээлэл- статистик судалгааны гүйцэтгэх үүрэг. Тоон мэдээлэл, статистик боловсруулалт муутай даатгалын компанид итгэх ч хэрэг байхгүй. Актуар гэж хэлэгддэг даатгалын бизнесийн үйлчилгээг манай даатгалын компаниуд хөгжүүлж, ашиглах тал дээр ихээхэн хоцрогдож байна. Жишээ нь л гэхэд авто машины хариуцлагын болоод тээврийн хэрэгслийн даатгалыг нэг тогтсон үнэлгээ, хувь жишигтэйгээр хуульчилж мөрддөг хоцрогдсон аргаас хэзээ салах вэ? Тухайн жолоочийн энэ төрлийн даатгалд төлөх төлбөр нь жолоочийн нас, эрүүл мэндийн байдал, жолоо барьсан хугацаа, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан байдал, даатгалын нөхөн төлбөр авч байсан эсэх гээд олон хүчин зүйлсээс хамааран хэлбэлзэх индексжүүлэлт байх ёстой. 20 настай Болдоо, 60 настай Довдон хоёр жолоочийн хариуцлагын даатгалд ижил төлбөрөөр хамрагдана гэдэг ойлгомжгүй. Энэ мэтчилэн зүйлсийг сайн мэдээлэл, практик ач холбогдол өндөртэй тооцооллоор тодорхойлдог.

Эцэст нь тэмдэглэхэд, арилжааны даатгал бол зөнд нь хаяж болдоггүй, хамгийн зохицуулалт бүхий, хуульжсан санхүүгийн бизнес байх ёстой гэдгийг хууль боловсруулагч, бодлого тодорхойлогчид маань анзааран үзэж энэ чухал салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа бүрэн хамгаалалтад авах хэрэгтэй байна.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-70058348789336683042010-05-16T03:08:00.000-07:002010-05-16T14:15:42.818-07:00Буруу замаар будаа тээсэн Монголын ардчилал

Цаг хугацаа өнгөрсөөр. Саяхан л ардчилал хэмээх зүйлийг тунхаглан, хаврын салхины дэврүүн туг шигээ хөөрцгөөн, басхүү хувь заяаныхаа эзэн болцгоолоо хэмээн нийтээрээ эрэмшин догдолж байсан цагаан морин жилээс хойш 20 жил өнгөрлөө. Тэгэхэд төрж байсан хүүхдүүд өнөөдөр 20 настай идэр залуус болж, туг барьж явсан тэмцэгч цогтой залуус нь намба суусан ахмад үеийнхэн болжээ. Тэр үеэс юм бүхний эхлэл дэврүүн, хөг хөдөлгөөнтэй байдаг жамаар ганзагын наймаанд хүн болгон шахуй хөдлөн шуурч, хот хөдөөгүй шинэ амьдралын шанг татахаар ханцуй шамлан орцгоож байсан. Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байлаа. Энэ итгэлийг давснаас өөр юмгүй болж байсан дэлгүүрийн лангуунууд, бөөн бөөнөөрөө хаалгаа барьж эхэлсэн үйлдвэр, албан газрууд, өдрөөс өдөрт гэрлийн хурдаар ассан үнийн өсөлт, харсаар байтал цаас болон хувирах цалин орлогын аль нь ч бөхөөж чадаагүй юм. Харин ч Монголчууд ирээдүй рүүгээ цогтой нүдээр харж, илүү дутуу юм бодолгүйгээр өөр өөрийн амьдралын төлөө тус тусдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж эхэлсэн юм. Тэд намуудад, төрдөө дэндүү итгэлтэй байсан учраас хийж байгаа зүйлсдээ л анхаарч байлаа гэхэд болно.

1996 оны сонгууль. Зах зээлийн эхэн үеийн бужигнаан харьцангуй намдах янзтай болж, хүмүүс түр амсхийн сонгууль өгөхдөө бид нэгэнтээ Ардчилал хэмээх замаар замнаж байгаагаас хойш ардчилсан хүчнээ дэмжиж, Төр Засгийн жолоо атгуулах нь зөв хэмээх нийтийн шийдэлд хүрсэн байлаа. Тэгээд ч сонгосон. Үнэмлэхүй олон болсон Их хурлын гишүүд 90 оны хувьсгалыг гардан хийлцэж явсан Ардчиллын эрхмүүдээс бүрдсэн гэхэд бараг болохоор байлаа. Тэдэнд итгэх ард түмний итгэл Ардчиллын өлгий гэгддэг Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр, өнгөлөг, сүрлэг байсан юм. Сонголтондоо сэтгэл ханасан ард түмний итгэл тээсэн амьдрал ч цааш үргэлжилсээр байлаа. Тухайн үед хотын иргэд байраа хувьчлан авч, хөдөөгийн иргэд нь малаа хувьдаа авцгаалаа. Байр ч үгүй, мал ч үгүй хүмүүст юм оногдсонгүй. Яагаад гэвэл Төр хүмүүсийн заримд нь авсан юмаа л буцааж өгснөөс биш, үнэгүй юм өгөөгүй юм. Гэсэн ч хүмүүсийн дийлэнх нь за тэр ч яахав, бидний хамгийн үнэтэй зүйл бол Ардчилал шүү дээ гэж бодож байсан ч тэгсхийгээд л Монголчуудын бодолд өөрчлөлт орж эхэлсний анхны дохио анзаарагдаж эхэллээ. Хил дамнасан ганзагын наймаа ашиггүй боллоо гэцгээн гадагшаа явж, хилийн чанадад амьдрах нь нэмэгдэх боллоо. Нэг үеэ бодвол Монголчууд юм үзэн нүд тайлж хол ойрыг харьцуулан бодох алсын хараа нь тэлж эхэлсэн юм.

Гэтэл нөгөө Төр, Засгийн эрхэнд гарсан Ардчиллын эрхмүүд маань анх удаа улс төрийн этгээд үзүүлбэрүүдийг хийх болж, тэдгээрийг нь харсан ард түмэн эхлээд алмайрч, дараа нь эргэлзэж байснаа сүүлд нь шүүмжлэн сануулах аястай боллоо.Ээлж дараалан унах Засгийн газар, үхрийн эвэр шиг зөрчилдөн шийдвэрт хүрч чаддаггүй байдал, намчирхан омгорхох хандлага, албан тушаалын арилжаа, Өмч хувьчлалаар дамжуулан Ардчилсан намын нөхдүүдийн хөрөнгө зоорийг нэмэгдүүлсэн байдал, нэрт улс төрчийн учир битүүлэг үхэл гээд ард түмний хүсэн хүлээх нь байтугай, төсөөлөө ч үгүй ‘’Ардчилал’’-ыг Ардчилагчид маань шинэ үеийн түүхэнд анх удаа харуулсан юм. Хуйвалдаан, албан тушаалын гэмт хэрэг, авилгалыг Ардчиллынхан маань өөрсдөө эхлүүллээ. Тэд арваад жилийн өмнө ярьж, тэмцэж, ард түмнийг уриалан дуудаж боссон тэр хүмүүс мөн үү гэж асуумаар өөрчлөгдсөн байлаа.

Гэхдээ л ард түмэн итгэсэн хэвээрээ л байсан. Магадгүй, бид л туршлага мэдлэггүй залуусыг төрийн эрхэнд гаргаж алдах шиг боллоо, одоо арай туршлагатай, буурьтайг нь сонгоё гэж хэн бүхэнд бодогдох болсноор 2000 оны сонгуулийн үнэмлэхүй ялагч нь Коммунистуудын гэгддэг МАХН болсон юм. Ялагдсан Ардчилагчидын ихэнх нь ил далд олсон мөнгөө өвөртлөөд, дуу аялсаар Америк, Англигүй хилийн чанадад одлоо. Харамсалтай нь “Ард түмэн, та нарт хайртай’’ хэмээх жүжгийн дараагийн хэсэг нь өмнөхөөс ч гутамшигтай байхаар найруулагдсаныг Монголчууд мэдэхгүй л байлаа.

Ард түмний итгэлийг авч сонгогдсон МАХН Монгол улсыг коммунист удирдлагатай капиталист нийгэм болгох ажлаа өргөн хүрээтэй, зохион байгуулалттайгаар эхлүүллээ. Эгнээгээ газар сайгүй бэхжүүлэх үүднээс намд хамаатай ах дүү, хамаатан садан, найз нөхөд, өнгө мөнгөний өгөө аваатай хүмүүсээр төр, засгийн зай, булан тохойг чигжин дүүргэлээ. Дөрвөн жилийн турш өөрсдийн эрх мэдэл, байр сууриа алдсаны улмаас зоогийн ширээнд суухдаа хачин их өлссөн байгаагаа мэдэрцгээж, аль болох порц ихтэй хоолны захиалгыг ам уралдан өгцгөөж байсан юм. Ардчиллын эрхмүүдийн эхлүүлсэн гутамшигт жүжгийн үргэлжлэлд тоглуулах жүжигчдийг бүгдийг нь сольсон ч, найруулагчийн ур чадвар, тоглолтын агуулга, билетийн борлуулалт урьдынхтай харьцуулахын ч аргагүй ‘’чанаржлаа’’. Жүжиг үзүүлэхээс гадна, жүжиг сайхан болж хэмээх бас нэгэн жүжиг тавьдаг коммунист арга хэрээс хэтэрлээ. Энхрий хайрт намынхаа тухай улаан туг намируулан магтацгааж, Зөвлөлт Монголын найрамдлын тухай болхи улс төрийн дууг нийтийн дууны хит парад болгох гэж ТВ радио нь уралдана, Их удирдагчгүй бол Монгол улс сүйрэх тухай, хэн нэгэн даргын эхнэр нь Богд хааны удмын бүсгүй байдаг тухай, Төрөө дээдлэн хүлцэнгүй аж төрөх тухай, улсаас ард иргэддээ дээд зэргээр анхаарал хандуулж үр өгөөжөө өгч байгаа тухай, төр засгийнхаа эсрэг хамаагүй аашлаад байвал шоронд суух нь зүй ёсны болох тухай, хэн нэгэн эрхэмд албан тушаал, шагнал урамшуул олгохгүй бол ард түмэн хохирох тухай гээд жүжиг сайхан болж байна хэмээн хүчлэн түрэх сонин хэвлэлд улс орон булуулах нь холгүй болж байлаа. Харин жүжгийн хөшигний цаана нам хэмээх албан тушаалын далд бирж ажиллаж, хотод хүүхэд тоглох зайгүй, хөдөөд малаа бэлчээх бэлчээргүй болтол нь газраа худалдацгаан, авилгал хэмээх нийгмийн харилцааны ганцхан шалгуурыг бий болгох ‘технологийн инженерүүд’ цурам ч хийлгүй ажиллаж, ард түмэнд зарсан жүжгийн билетний мөнгөө хэрхэн хуваах тухай нам гүмхэн хэлэлцэж ‘бялуугаа’ хуваацгаадаг байсан юм. Дарга төвтэй нийгэм өндийж, бидний пионер байсан үеийг санагдуулдаг болж байлаа.

Гэвч юм бүхэнд хязгаар байдаг юм болохоор 1990 оны цагаан морин жилээс хойш элгэндээ тэвэрсээр ирсэн ард түмний намуудад итгэх итгэл, төрдөө найдах хүндлэл энэ үеэс гайхширал, шүүмжлэл, сануулга, бухимдал болон хувирсан юм. Авилгал хээл хахууль, шударга бус байдал, танил тохой татан бүлэглэж луйвардах, хуулийг завхруулан гажуудуулах үзэгдлийг яаж мэргэжлийн түвшинд, өндөр зохион байгуулалттайгаар хийж болдгийг төр барьсан эрхмүүд гялалзтал харууллаа. Сүүлдээ ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг нийгмийн хэвийн үзэгдэл болж, хүмүүс юунд итгэхээ мэдэхээ больж, нийгэм тэр аяараа үл итгэлцэл, дайсагнал, үзэн ядалт, талцлын торон хашаа болж эхэллээ. Яг араатнуудын дунд байгаа юм шиг. Монгол хүний тусч, өгөөмөр, найрсаг зан соёл өм цөм алга болж, барууны соёлыг хиймлээр дууриасан шинэ үеийнхэн бий болж байлаа. Ард түмэн дахиад л амаараа шороо үмхэтлээ хуурагдсанаа тэгэхэд ойлгосон юм.

Энэ үеэр ард түмэн төдийгүй, Монгол улсын эдийн засаг бүхэлдээ цаад углуургаараа туйлдан, тэнхээгээ барж ноцтой байдал үүсэж байгаа нь мэдэгдэх болсон юм. Талх боорцогноос өөр юм хийчихдэг үндэсний үйлдвэрлэл гээд байх юмгүй болж, Монголын зах зээл хэний ч хамаагүй хэрэгтэй хэрэггүй бараагаар цутгуулж байдаг сав боллоо. Тэгснээрээ дотооддоо үйлдвэрлэл эрхлэх гэж ядарч яваа хэдийгээ эргэж сэхэхээргүй цохин унагадаг болж, гадаад валют олохын тулд түүхий эд, байгалийн баялгаа боловсруулахгүйгээр нь гаргадаг 19р зууны загварт эргэн орсон юм. Импортын худалдааны давуу нөхцлүүд хэдхэн этгээдэд төвлөрснөөр нийтээрээ ганзагын наймаа хийгээд амьдардаг үе өнгөрсөн байлаа, дотооддоо ажлын байр, хангалттай цалин, ирээдүйн баталгаа байхгүй учраас идэр чийрэг залуус бөөн бөөнөөрөө хилийн дээс харайж хүний нутагт боолын гэмээр ажил хийхээр очдог боллоо. Шувуу хүртэл үүрээ эргэн ирдэг байхад хүний нутагт шигдэн, үхтлээ амьдрах сонирхолтой нэг хэсэг бий болж Монголоо бүр мөсөн орхиж эхэлсэн юм. Монголоос л хол байвал тамын тогооноос ангижирч байгаа мэтээр боддог шинэ үеийн өрөөсгөлчүүдийн эгнээ одоо ч улам тэлсээр байна. Зарим нэг хэсэг нь Монгол оронд байгаа энэ их солиорлоос жигшин залхаж, амь наана там цаана зугтаж хүний нутагт дүрвэцгээж байна.

Сэтгэлгээний суурийн хувьд 2004, 2008 оны сонгуулиар хүмүүс аль ч намд илүүтэйгээр итгээгүй юм. Зүгээр л нэгийг нь нэгээр нь хянуулахыг хүссэн хэрэг. Их санасан газар ес хоног хоолгүй хонов гэж Монголчууд ярьдаг. Хамгийн харамсалтай нь эдгээр сонгуулийн үр дүнд ийм л юм болж харсаар байтал өрсөлдөгч намууд маань тэврэлдэн эрх ашигаа хуваацгааж, хөшигний ар өврийн ажлаа хамтдаа хийцгээдэг боллоо. Нөгөө л ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, хуйвалдаан, талцал, хээл хахууль, авилгал...

Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд аль аль нам эвсэл нь гараад ямар ч улсын хувьд амин чухал байдаг эдийн засаг, тусгаар тогнолын оршихуйн үндэс болдог үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн харилцааны тэнцвэрт эргэлтийг бий болгож чадсангүй. Энэ алдааагаа үтэр засах өнгө ч харагдахгүй байна. Үндэсний үйлдвэрлэл, экспортын чадамжийг бүрэн сүйрүүлж Монгол улсыг импортын барааны хогийн сав болгосноор үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлаа өөрсдөө удирдах боломжгүй болгож инфляцаас айж бэмбэгнэсэн эдийн засгийн царцуу системийг бий болголоо. Бүх хүнийг ажилтай болгохын тулд үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих хэрэгтэй, харин тэд бүгдийг ажилтай болгоно, ажилтай орлоготой болсон иргэддээ санхүүгийн механизмын аргаар боломж олгох замаар тэр орон сууцжуулалт, утаа, хотын бохирдол, ядуурал, гэмт хэргээ шийд л дээ. Ингэж чадвал мөнгөөр дамжуулан хүн бүхэнтэй хариуцлага ярьж болдог болно. Мөнгөгүй хүнд алдах юм байдаггүй учраас хариуцлага ч байдаггүй. Аль ч улсын практик ийм л байгаа шүү дээ.

Мөнгөний ханшийг удирдах нь дан ганц банкны системийн ажил биш гэдгийг эдийн засгийн цагаан толгойн дээр тодоос тод хараар бичсэн байдаг. Хүн амын эрүүл мэнд, боловсрол, үндэсний бахархал гээд ярих юм бол бодлогын том хямралд орчихоод явахаа байгаад байгааг харсаар байж зоригтой реформыг аль нь ч хийхгүй байна. Эцэст нь өгүүлэхэд өнгөрсөн 20-иод жилийн энэхүү үйл явц, өрнөлийг хараад байхад бид Ардчиллын замаар биш, харин нийгмийн завхрал бүхий капитализмын замаар явж байгаа хэрэг биш үү.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-46009206488885588232010-05-16T03:07:00.000-07:002010-05-16T13:08:30.163-07:00Өөрсдийгөө өөрчлөе, бас дахин өөрчлөе

Бидний амьдралд олон асуудалтай зүйлс бий болж, тэр хэрээрээ нийгмийн бухимдал дургүйцэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийгмийн амьдралын толь болсон хэвлэл, мэдээллээр сэтгэл гонсоймоор бараан мэдээлэл гарах нь даан ч энгийн болж. Болохгүй бүтэхгүй бүхэн бидний дундаас л бий болоод байгаа учраас тэр бүхэн бидэнтэй, бидний зан үйл, хэвшилтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох тухайтад зарим зүйлийн бодлоо хүргэе. Тухайлбал, бид авилгал хээл хахуулийг өөрсдөө бий болгож өрдөөд адаг сүүлд нь түүндээ түлэгдэж, гашуун утаанд нь нийгэм даяараа бүтэж үхэх дөхөцгөөж байгаа биш билүү.

Хүн төрөлхтний түүхнээс арчигдаж байгаа, соёлтой бөгөөд өөрийгөө хүндэтгэдэг иргэдтэй улс гүрнүүдэд хэрэглэх нь битгий хэл ойлгохоо ч байчихаад байгаа зүйлээр ингэтлээ их оролдох нь тэнгэр язгуурт хэмээн өөрийгөө өргөмжилдөг Монгол түмний хувьд дэндүү ичгүүртэй биш үү. Энэ удаа би л болж байвал дүүрсэн хэрэг хэмээх охорхон бодлоор амилдаг авилгалын суурь нь та бид өөрсдөө. Хар тамхинд орсон хүн тэрэндээ автан автсаар амьд сүг болоод дуусдагийн адил авилгалд автсан нийгэм хүнтэй юутайгаа энэ балчигтаа живсээр үгүйрч хоосрон сүйрдэг. Авилгал бол зүгээр нэг гэмт үйлдэл биш ээ, харин энэ бол нүгэлт хар гэмт хэрэг. Та авилгалаар ажлаа бүтээгээд өөрөө сайхан болчлоо гэж бодвол үнэхээр том андуурал. Улс гэрээ нураагаад урц гэрээ өөдлүүлэхийг ухаантай үйлдэл гэх үү. Тэрний оронд авилгалыг хүн бүр үзэн ядаж, хүн бүр үүнээс татгалзвал яасан юм, Монголчууд аа. Энэ бол бидний бухимдаж үхэх гээд байгаа авилгал, хээл хахууль, шударга бус зүйлээс ангижрах хамгийн зөв арга зам болно.

Энэ өвөл цас зудтай хүнд өвөл боллоо. Манай бэлчээрийн мал аж ахуй бол зүгээр нэг эдийн засгийн салбар гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг нэн чухал баялаг билээ. МАА-гаа өөд нь татах шаардлага их байвч авч явж байгаа аргад ердөө ч өөрчлөлт гарсангүй. Нэн тэргүүнд бүх малаа эрсдлээс хамгаалах арилжааны даатгалд 100 хувь хамруулья, үүнийгээ хуульчилчихья. Ингэвэл зуд турхан, ган гачиг болж мал хорогдвол хохирлыг арилгах гэж нийтээрээ сандарч байх биш арилжааны даатгалын компаниуд л ажлаа хийх хэрэгтэй болно. Ер нь аливаа бизнесийн \жишээлбэл, банк санхүүгийн байгууллагуудын\ эрсдлийг Засгийн газрын эрсдэл болгож хувиргадагаа больё. Эрсдэл бол Засгийн газрын гүйж ороод байх ажил биш, харин бие даасан бизнес шүү дээ. Мөн мал нэг бүрийг яг л хүн шигээ бүртгэлжүүлээд, эрүүл мэндийн даатгалд хамруулж, түүнээс цугласан мөнгөөр сан бүрдүүлэх замаар мал эмнэлгийнхээ үйлчилгээг олон улсын стандартад хүргэе. Ингэвэл малын гаралтай бүтээгдхүүнээ экспортлох боломж тэлнэ. Тэжээлийн нөөцийн санг сум суманд нь байгуулья. Ингэвэл сандруу цагт хотоос хаа холын аймгууд руу мащины цуваагаар илгээдэг өвс тэжээл малчиддаа ойрхон болохын зэрэгцээ, өвс тэжээл бэлтгэх хадгалах хамгаалахад шаардлагатай ажлын байр бий болж тэртэй тэргүй ажилгүй хүмүүсээр дүүрэн сумын төвд хэдэн хүн ч гэсэн ажилтай болно биз дээ. Малчид маань ч юм болгонд төр засаг гээд байлгүй, аж ахуй удирдах дэлхийн жишигт хөл нийлүүлэх цаг болсныг ойлгоосой.

Бид өсвөр насныхныхаа боловсрол, хүмүүжилд санаа зовох хэрэгтэй боллоо. Хүүхдүүдэд академик боловсролыг хуурай талх шиг ам руу нь чихээд хэрэг байна уу. Сургалтын агуулга, заах арга барил, хичээлийн практик ач холбогдлыг эрс өөрчлөе. Бас л улиг болсон барууныхан ингэдэг гэдэг яриаг ёс болгон өгүүлбэл тэнд хүүхдүүдийг ердөө ч ингэж хүнд хичээлүүдээр дардаггүй. Харин цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, мөнгөө зөв зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, бусадтай энгийн бөгөөд соёлтой тэвчээртэй харьцах, үзэл бодлоо хамгаалах, хайр сэтгэл сексийн тухай зөв ойлголттой болох зэрэг нийгэмд амьдрахад хүнд юу хэрэгтэй байдаг вэ, тэр дадлуудыг олгоход голлон анхаардаг юм билээ. Бид ч хүүхэд, залуучууддаа боловсрол олгож байгаа өнөөгийн байдлаа өөрчлөе. Боловсрол гэдэг нь боловсрох гэсэн үг болохоос их юм мэдэх гэсэн үг биш л дээ.

Эдүгээ цагт хүн төрөлхтөний сор болж яваа хэсэг нь хүмүүнлэг хөгжлийн замыг эрж тэмтрэх боллоо. Зөвхөн л идэх уух, өмсөх зүүх, бусдын байр суурийг эзлэхийн төлөө энэ насаа өнгөрөөх нь өглөөнөөс оройг хүртэл барьж идэх амьтан хайж махир хумсаа нуун хаа нэгтээ мяраан нуугдах махчин араатны амьдралаас юугаараа ялгарах билээ. Монголчууд бол хүн гэдэг амьтан адгууснаас саруул ухаан, нинжин сэтгэлээрээ ялгардаг гэдгийг эрт таньсан ард түмэн. Ертөнцийн талыг эзэгнэн, хэдэн зууныг донсолгож явсан цөс ихт Монголчууд хорхойд ч хор хүргэхийг хүсдэггүй өр зөөлөн амьдралын мөрөөр замнах эгэл түмэн болсон нь тэдний хүч ухаан, зориг, хиймор харьсных гэж хэлбэл түүн шиг үнэмшилгүй зүйл байхгүй биз ээ. Бидний эрэмгий өвгөд Александр Македонский, Юлий Цезарь ч юм уу, эсвэл Наполеон Бонапартын хэмжээнд л байсан бол өөрөөр бодож болох л байх. Уучилна, энэрнэ, өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь эзлэх эзэрхийлэхээс ч илүү зориг шаарддаг зүйл гэдгийг Монголчууд дэлхийд харуулж чадсан гэж би боддог. Үүнийг хэзээ нэгэн цагт дэлхий хүлээн зөвшөөрч, түүхийн хуудаснаа Монголчуудын тухай бас нэгэн гайхамшигт алтан мөрүүд бичигдэх болно гэдэгт би гүнээ итгэдэг. Харин бидний үед зах зээлийн нийгмийг хүмүүст ойлгуулахдаа АНУ мэтийн томоохон гүрнүүдийн 1930-1960 аад оны үед туулаад өнгөрсөн зэрлэг капитализм талаас нь харуулсан нь Монголчуудын нандин сайхан уламжлалыг эвдэхэд хүргэлээ. Хүн хүнээ үл хүндэтгэх, авилгал хээл хахуульд автах, өөрөөсөө бусдыг үл ойшоох, байгалиа хайр найргүй сүйтгэх, өөрийнхөө гэрт л биш бол хаа сайгүй хог, шүлс цэрээ хаях, чөтгөрийн урхи гэмээр өнгөц зугаа цэнгэлд хэт автах гээд олон зүйл бидний сэтгэлийг зовоох боллоо. Гэтэл хөгжингүй орнууд дахь зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлал нэгэнтээ өөрчлөгдөөд эхэлчихлээ. Хувь хүмүүсийн харилцааны хүрээнд төдийгүй, улс гүрнүүдийн харилцаанд ч дулаарал гарч, бие биенээ хүндэтгэх, хэн хэндээ боломж олгож дэмжин туслах нь зах зээлийн эдийн засгийн мөн чанар гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Харин бидний өвөг дээдэс үүнийг хэдэн зуун жилийн өмнө таньсан гэдгийг эргэн санаж энэ нийгэмд амьдрах зан үйлээ өөрчилцгөөе.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2813130774202911788.post-55516940145018919962010-05-16T03:06:00.000-07:002010-05-16T13:07:06.042-07:00БАТБОЛДЫН ЦАГААН НОМ

Ийм нэртэй ном байсан юм аа. 1990-ээд оны эхэн үед эдийн засаг-бизнесийн чиглэлээр суралцаж байсан ямар ч оюутан энэ номыг андахгүй. Учир нь уг ном тухайн үедээ эдийн засгийн онолын цагаан толгой үзэж эхэлж байсан хэн бүхэнд монгол хэл дээрх ганц ширээний ном болж байсан гэх үү дээ. Зах зээлийн эдийн засгийн онолын ном олддоггүй, олдлоо ч ойлгох хэл усны чадвартай хүн өдрийн од шиг байсан тэр үед барууны сурах бичгийг орчуулж, оюутнуудад мэдлэгийн шан татаж өгч байсан Батболд гэдэг эрхэм \одоо хаана явдаг ямар хүн юм бүү мэд\-ийг миний л хувьд их зоригтой алхам хийсэн гэж хүндэтгэж явдаг. Тухайн үед чинь Их Сургуулийн багш нар мааань хүртэл англи хэлний сарын дамжаанд яваад л эргээд бидэнд англи хэл зааж байсан үе юм. Зохиогчийн хувьд алдсан оносон нь хамаагүй. Ер нь алдахаас айдаггүй хүн л юм бүтээдэг шүү дээ. Харин хулчгарууд бол ямагт бусдын алдаагаар амьдардаг.

За тэгээд Батболдын цагаан номыг гар дамжуулаад л бид уншиж гарлаа даа. Ойлгох хүн нэг ч гардаггүй. Ойлгосон гэж бодоод хичээлээ ярихаар багш нар маань жуумалзаад нэг л биш. Эцэст нь нэг л агуу зүйлийг биччихсэн байгааг нь бид ойлгохгүй байна, үүний цаана үнэхээр мундаг зүйл нуугдаж байна гэсэн бодол төрж, нөгөө номоо уншихаас ч халширах үе байдаг байсан.

Харин одоо ингээд харж байхад, интернет, ном сурах бичиг, мэдээллийн хангамж өндөр түвшинд хүрсэн өнөө үеийн оюутнуудад уг номыг үзүүлбэл элэг нь хөшөөд унацгаах биз. Учир нь зүгээр л зах зээлийн эдийн засгийн цагаан толгойг товчхон өгүүлсэн уг номонд үг өгүүлбэр, утга агуулга, орчуулгын хувьд тийм гэхийн аргагүй маш их алдаа байдаг нь хожим харахад илэрхий байдаг. Ер нь хүмүүсийн амьдрал дунд ойлгоогүй атлаа их хүлээлт найдлага тавьсан зүйлээ хэт шүтэх, мухраар итгэх, дагаж хуйлрах, заримдаа бүр тэр зүйлдээ амьдралаа даатгах хандлага ажиглагддаг шүү дээ. Уг номын тухайд бид тийм л байдалд орж байсан шиг байгаа юм. За тэгээд, ямар нэг зүйлийг ойлгохгүй мунгинаж яваад учрыг нь таньчихаараа өө за за иймхэн юм байсан байна шүү гэж бодох үе бас л гардаг.

Өнөөдөр бидний амьдрал дунд яг дээрх шиг жишээ их байгаагаар барахгүй улам лавшрах хандлагатай болж байгаад би санаа зовж явдаг. Миний бие өнөө үеийн олон залуусын л нэгэн адил номын мөр хөөж, гадны орнуудад амьдарлынхаа зарим хугацааг өнгөрөөж. Суралцана гэдэг бол бусдын давуу талыг нь мэдэрч ойлгохтой нягт холбоотой зүйл. Хөгжингүй орнуудын иргэдийг хараад байхад маш чухал нэг давуу тал нь өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл юм байна лээ. Тиймээс тэд бусдыг сонсоно, мэдэхгүй зүйлээ мэдэж авна, гэвч эцсийн шийдийг өөрийн толгойгоороо л гаргана. Өөрийгөө хүндэтэх хүндэтгэл нь өөртөө итгэх итгэлтэй шууд хамааралтай учраас тийм хүмүүс бусдад дөрлөгдөн, сохроор дагадаггүй.

Манайд гадаадын зөвлөхүүдээр асуудлаа шийдүүлдэг төрийн удирдлага, гадаадын эмнэлэгт очиж өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэдэг дарга нар, гадаадын иргэн л бол өвөө шигээ хүнтэй ч хамаагүй гудамжинд тэврэлдээд гүйж явдаг охидууд гээд заримдаа хүнд хэлэх нь байтугай, Их түүхт Монгол хүний хувьд хамаатуулан ойлгоход ч түвэгтэй зүйлс их болж байна. Гадных л бол мундаг хэмээх энэ дөрлүүлсэн үзэл суртал нийгмийг мухар сүсэг шиг хэрэн идэж байгаа нь яг л нөгөө ‘’Батболдын цагаан ном’’-ын үлгэр шиг сонсогдохгүй байна гэж үү? Зүй нь бид бусадтай тэгш хамтран ажиллахын зэрэгцээгээр, өөрсөддөө боломж олгож, өөрсөддөө итгэх замаар дэлхийд хэнээс ч дутахгүй зөвлөх мэргэжилтнүүдийг бий болгож, өөрсдийнхөө эмч нарыг, эмнэлгийг тордон дэлхийн хаана ч гологдохооргүй хамгийн өндөр технологи, чадамж бүхий эрүүл мэндийн тогтолцоог бий болгох ёстой биш гэж үү?

Харийнжих мухар сүсгийн бас нэгэн илрэл нь бид өөрсдийнхөө түүх, соёл, үнэт зүйлсдээ хандах хандлага юм. Зохиолын дууг л гэхэд бараг бүдүүлэг тэнэг хүмүүсийн сонсдог дуу гээд л томрох юм. Тэгсэн мөртлөө каантри дуу гэвэл бас л гайхамшигуудын нэг гэж үзэх байх. Уг нь бол Америк, Мексикийн малчин тариачдын дуу хөгжим л дөө.

Бэлчээрийн МАА-г больё гэж ирээд л ярих зангиатай залуусыг та зөндөө л харсан байх. Лав л би нэг удаа Германд доктор хамгаалсан ХАА-н эрдэмтэн залууг ингэж ярьж байхыг сонссон. Надад тэднийг харахаар заримдаа 1950-1960-аад оны Хятадын Улаан хувьсгалынхан санаанд ордог юм. Бид өөрсдөө л бусдад таниулж чадахгүй байгаа болохоос бэлчээрийн мал ахуйн гайхамшигтэй зүйлс маш олон бий. Тэр бол байгалийн болоод эдийн засгийн гэсэн хоёр тулгууртай, бас хоёр талын үр өгөөжтэй, дээд зэргийн уян хатан, бас дэлхийд алтнаас ч үнэтэй болоод байгаа экологийн цэвэр бүтээгдхүүн гаргадаг аж ахуй. Байгалиас ч, эдийн засгаас ч 100 хувь хамаараад байдаггүй учраас өөрийгөө авч явах чадамж нь гайхамшигтай гэж хэлж болно. Биднийг ямар ч үед бусдаас хараат биш байлгах найдвартай, хүчирхэг тулгуур бол энэ мал аж ахуй маань байж ирсэн. Хэрвээ бид эрчимжсэн гэдэг гоё нэртэй аж ахуйгаас өөр юмгүй байсан бол эдийн засгийн шилжилт, уналтууд бидний хувьд юутай аюултай нөлөө авчирч болох байсныг бодоход айдас төрмөөр. Тэгэхдээ бидэнд бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэхээс гадна хот орчмын суурин мал аж ахуйг ч хамт авч явах шаардлага байгааг үгүйсгэхгүй.

Үрдээ тоогдохоо байсан аав ээж шиг болчихсон энэ мэт зүйлсийн тоонд Монгол хэл, бичиг, Монгол зураг, Монгол анагаах ухаан, Монгол гэр, Монгол хувцас, Уртын дуу гээд урт жагсаалт үүсэхээр байгаа юм. Жишээ нь л гэхэд хүн бүр англи хэл гэж хошуурцгаах атлаа Монгол хэлээ яаж сурж байгаадаа ердөө анхаарал тавьдаггүй. Үгүй ядаж л Монгол хэл сайн үзээгүй хүн гадаад хэлийг ихээхэн хэлгий сурдаг гэдгийг бодож үзмээр л байгаа юм.

Энэ мэтчилэн зүйлсийг бид тоохгүй явсаар байх хооронд зарим нь бидний өмнөөс тоогоод, судлаад, бүр өөрийнхөө болгоод байгаа биз дээ. Өөрийн юмаа өөрөө л нандигнаж, сурталчилж, үнэ цэнэ оруулж явахгүй бол бидний өмнөөс хэн ч тэрийг хийхгүй. Яагаад гэвэл тэдэнд ч өөрсдийнхөө юмыг үнэ цэнэ оруулж амьдрах хэрэгцээ бий. Ялангуяа барууныхан бол үүнийг яс махандаа шингэтэл ойлгож хэрэгжүүлдгээс гадна, бусдын тархи толгойг угаах хэрэгсэл болгож ч ашигладаг. Ер нь бол өөрийгөө хүндэлдэггүй улс үндэстэн бол театрын үзэгчид л юм шүү дээ, харин жүжиг дэглэн тоглуулагчид өөрийгөө хүндлэгсэд байдаг.

Бусдыг сохроор тахихын бас нэгэн хаялга нь монголчууд бид өөрөө өөрсдийгөө тоодоггүй, бие биенээ үнэлдэггүй байдал юм. Саяхан эдийн засагч Сото гуай ирээд эдийн засгийн бүртгэл мэдээллийн тухай нэг үг хэлсэн чинь бараг хөгжлийн тухай зууны сургааль болох шиг боллоо. Уг нь үүнийг чинь манай эдийн засагч, эрдэмтэд байнга л ярьдаг юм шүү дээ. Иймэрхүү байдлаар бид өөрсдийнхөө үнэлэмжийг доош оруулсаар өнөөдөр гадаадынхан манай хүмүүсийг нутаг дээр нь сард 100 доллараар хөлсөлж ажиллуулдаг боллоо. Бид бие биенээ үгүйсгэснээр юу хожсон бэ гэвэл ердөө л энэ 100 долларыг.

Бүгдээрээ бодоцгооё. Үндэсний бахархалтай байцгаая.Л.Баярдалайhttp://www.blogger.com/profile/00708357937301816360noreply@blogger.com0