Showing posts with label Эдийн засаг. Show all posts
Showing posts with label Эдийн засаг. Show all posts

Монголын эдийн засаг ёроол нь цоорхой хөлдvv ''данх'' шиг болж байна

Ийм данхтай бол та цай хийгээд ууж чадах уу. Манай эдийн засаг яг л ийм болчихоод байна. Уул уурхай, жижиг дунд vйлдвэр, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй, төмөр зам гээд л... тоочоод байвал мөнгө босгох боломж их байна гэж ярилцдаг. Мөнгө босгох нэг асуудал, тэр нь эргээд улс орноо, эдийн засгаа, хvн амаа хөгжvvлэх, нөхөн төлжvvлэх чиглэлээр хангалттай vйлчилж чадах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрийг ингэж хөгжүүлье

Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ сэргээе, жижиг дунд үйлдвэрлэлээ сэргээе гэж дээр дооргүй ярилцах боллоо. Энэ чиглэлээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийг бүрдүүлж, эх үүсвэрээр нь хангах ажилд нэн анхаарал тавьж байгаа УИХ, Засгийн газарт талархууштай. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн ач холбогдолтойгоосоо гадна ур чадвар, зөв менежмент шаардсан чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой.
Үйлдвэрлэл хөгжүүлэх гэж үзэж байсан уу гэвэл ийм хандлага зах зээл эхэлснээс хойшхи 20-иод жилийн туршид бидний амьдрал дунд байсан. Дийлэнх нь бүтэлгүйтсэн. Нийслэл хотод төдийгүй хаа холын аймгийн нэг алслагдсан суманд ч үйлдвэрлэл эхэлж үзээд бүтэлгүйтсэн, хэдэн төгрөгөө оруулаад шатсан гэх хүмүүстэй уулзаж л байлаа. Одоо дүгнэж үзэхэд тэдэнд яаж ч болдоггүй хэдэн түвэгтэй зүйлс бүгдэд нь тулгарч байсан байдаг. Цаашдаа манай бодлого хэрэгжүүлэгчид ч эдгээр зүйлийг тооцож ажиллавал хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тустай байх болно.

Эдийн засгаа даатгалжуулъя

Монгол улсын эдийн засаг маш хэврэг байна гэж байнга л ярих юм. Үнэн л дээ. Манай эдийн засаг бол нэмүү өртөг бүтээх шинж нь давамгайлдаггүй, харин хэрэглээний шинжтэй эдийн засаг. Бид бараг бүхий л хэрэгтэй зүйлээ импортоор авч байна, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, тэтгэн дэмжих зөв бодлого алга, дээр нь эдийн засгийн салбаруудын эрсдлийн менежмент гэж бүр ч алга байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ өвөл манай мал аж ахуй ямар их хохиролтойгоор онд орж байна вэ?, банкны салбарт бий болсон эрсдлүүд өнөөдөр Засгийн газар, Их хурлын хэмжээнд ч шийдэж чадахгүй болтлоо хүндэрлээ. Манайд болчих байсан зүйлийг болохгүй замаар явуулж байгаа олон зүйлийн нэг нь эдийн засгийн салбаруудын эрсдлийг зөнд нь хаядаг явдал. Аль ч эдийн засаг, ямар ч бизнес өөрийнхөө эрсдлийг тооцож, эрсдлээс хамгаалах тухайд тодорхой зардал төсөв гаргах ёстой байдаг.