Монголын эдийн засаг ёроол нь цоорхой хөлдvv ''данх'' шиг болж байна

Ийм данхтай бол та цай хийгээд ууж чадах уу. Манай эдийн засаг яг л ийм болчихоод байна. Уул уурхай, жижиг дунд vйлдвэр, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй, төмөр зам гээд л... тоочоод байвал мөнгө босгох боломж их байна гэж ярилцдаг. Мөнгө босгох нэг асуудал, тэр нь эргээд улс орноо, эдийн засгаа, хvн амаа хөгжvvлэх, нөхөн төлжvvлэх чиглэлээр хангалттай vйлчилж чадах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм.

Сонгуулийг ингээд л явуулчихья л даа

Манай улс тєрчдийн хамгийн их санаа зовдог, бас хамгийн их хэрэглэдэг хууль нь сонгуулийн тухай хууль. Ингэж байн байн авч vзэж, шинэчилж, vе vеийн парламентуудаар нухацтай шигшигдэн "єнгє орж байгаа" ямар нэг хууль, хєгжлийн хєтєлбєр программ єєр юу байлаа гэж бодоод санаанд олигтой юм орж ирэхгvй л байна.

Монгол улсын 3 сая хvний хувь заяаг залах єндєр дээд эрх, хариуцлагыг хэнд атгуулах эсэхийг шийддэг сонгууль хэмээх адармаатай зvйлийг хэрхэн бид єєрсєддєє vйлчлэх, шударга, ажил хэрэгч хэлбэрээр явуулах вэ, бас яавал биднээс (бараг хамгийн гол нь ч байж магадгvй) сонгогдсон тєлєєллvvд маань бидний хараа хяналтаас мултраад алга болчихдоггvй болох вэ гэдэг асуудлууд бидний санааг зовоож байгаа.

Авилгал ба нүгэл

Авилгал хэмээх нэр үг арван жилийн өмнө төдийлөн танил биш, чихэнд ч наалдац муутай үг байсан бидний хувьд харин өнөөдөр дэлгүүр хоршоо шиг л энгийн сонсогдох боллоо. Монголын амьдралд энэ үг ингэтлээ гүн шингэж чадлаа. Хүнд юм өгөхөд юу нь муу байх вэ, нэгнийх нь ч гэсэн амьдрал дээшилж байхад болохгүй нь юу билээ гэж бодож өдий хүрсэн Монгол хүний уужуу гэмээр ч юм шиг, өнгөц гэмээр ч юм шиг сэтгэлгээ нь энэ авилгал хэмээх зүйлийг үжиж ургах таатай нөхцөл нь ч болсоор ирлээ. Нөгөө талаасаа өөрийн ажлаа л бүтээж байвал бусдынх хамаагүй мэтээр ханддаг дутагдалтай гэхээсээ илүү аймшигтай зан бидэнд бий. Гэтэл бид нэгэнт нийгэмшиж амьдраад эхэлсэн улс шүү дээ. Нэг нуурын ус бохирдвол тэнд амьдарч буй загас жараахай бүгдээрээ л хордох нь тодорхой. Тиймээс нэг хүний хийсэн бохир үйлдэл бусдыгаа хохироогоод зогсохгүй нэг өдөр өөрийг нь эргээд хохироож эхэлдэг энэ харилцааг нийгэмшил гээд ойлгочиход болно.

Америк хөгжсөн 13 шалтгаан

Хүн төрөлхтөн бий болсноосоо өдийг хүртэл нийтээрээ амар жимэр, энх амгалан байж хүн бүр өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хувь заяандаа эзэн байхын тэмүүллийг цогцлоон бүтээхийг оролдсоор ирлээ. Бурханд итгэн залбирч, хаа нэгтээгээс ирж аз жаргалд хөтөлсөн баатар эрийн тухай үлгэр тууль зохиож, эвсэж бас заримдаа цус асгаруулан дайтаж аз жаргал гэх тэр зүйлийн эрэлд эрин зууны түүх дамжсан цаг хугацааны их эрчлээн дунд цурам ч амсхийсэнгүй. Явж явж эцэст нь аливаа улс орны хөгжил дэвшлийг өөд нь татах хамгийн сайн гарц нь бие биенээ хүлээн зөвшөөрч, бие биендээ боломж олгож, харилцан туслалцаж амьдрах явдал гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байх шиг байна. Үүнийгээ бий болгох нийгэм, эдийн засгийн зарчмыг зах зээлийн эдийн засаг ч гэж нэрлэж тогтлоо.

Далай ээжээ хамгаалах, адгуулахын тухайд

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжил хэмээх материаллаг хэрэгцээнд голлон тулгуурласан ханган нийлүүлэх уралдааны хөлд байгаль, экологийн тэнцвэр ноцтой алдагдаж, эргээд хүний болоод амьд ертөнцийн оршин байх эх үндэс нь устах тийшээгээ болж байгааг бид нийтээрээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. Байгаль орчиныхоо онгон дагшин байдлыг харьцангуй гайгүй хадгалж үлдсэн гэх долоо, наймхан орон байдгийн дээгүүрт нь Монгол яригдана. Тиймээс Монгол газар нутаг, байгаль маань өнөөдөр ганц бидний биш дэлхийн үнэт өв, баялаг болчихоод байна. Энэ талаас нь дэлхийн анхаарлыг хандуулж, ертөнцийн чихийг дэлдийлгэсэн мөн ч их ажлыг хийж болохоор байна даа.

Жижиг дунд үйлдвэрийг ингэж хөгжүүлье

Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ сэргээе, жижиг дунд үйлдвэрлэлээ сэргээе гэж дээр дооргүй ярилцах боллоо. Энэ чиглэлээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийг бүрдүүлж, эх үүсвэрээр нь хангах ажилд нэн анхаарал тавьж байгаа УИХ, Засгийн газарт талархууштай. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн ач холбогдолтойгоосоо гадна ур чадвар, зөв менежмент шаардсан чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой.
Үйлдвэрлэл хөгжүүлэх гэж үзэж байсан уу гэвэл ийм хандлага зах зээл эхэлснээс хойшхи 20-иод жилийн туршид бидний амьдрал дунд байсан. Дийлэнх нь бүтэлгүйтсэн. Нийслэл хотод төдийгүй хаа холын аймгийн нэг алслагдсан суманд ч үйлдвэрлэл эхэлж үзээд бүтэлгүйтсэн, хэдэн төгрөгөө оруулаад шатсан гэх хүмүүстэй уулзаж л байлаа. Одоо дүгнэж үзэхэд тэдэнд яаж ч болдоггүй хэдэн түвэгтэй зүйлс бүгдэд нь тулгарч байсан байдаг. Цаашдаа манай бодлого хэрэгжүүлэгчид ч эдгээр зүйлийг тооцож ажиллавал хөтөлбөр амжилттай хэрэгжихэд тустай байх болно.

Эдийн засгаа даатгалжуулъя

Монгол улсын эдийн засаг маш хэврэг байна гэж байнга л ярих юм. Үнэн л дээ. Манай эдийн засаг бол нэмүү өртөг бүтээх шинж нь давамгайлдаггүй, харин хэрэглээний шинжтэй эдийн засаг. Бид бараг бүхий л хэрэгтэй зүйлээ импортоор авч байна, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, тэтгэн дэмжих зөв бодлого алга, дээр нь эдийн засгийн салбаруудын эрсдлийн менежмент гэж бүр ч алга байна. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ өвөл манай мал аж ахуй ямар их хохиролтойгоор онд орж байна вэ?, банкны салбарт бий болсон эрсдлүүд өнөөдөр Засгийн газар, Их хурлын хэмжээнд ч шийдэж чадахгүй болтлоо хүндэрлээ. Манайд болчих байсан зүйлийг болохгүй замаар явуулж байгаа олон зүйлийн нэг нь эдийн засгийн салбаруудын эрсдлийг зөнд нь хаядаг явдал. Аль ч эдийн засаг, ямар ч бизнес өөрийнхөө эрсдлийг тооцож, эрсдлээс хамгаалах тухайд тодорхой зардал төсөв гаргах ёстой байдаг.

Буруу замаар будаа тээсэн Монголын ардчилал

Цаг хугацаа өнгөрсөөр. Саяхан л ардчилал хэмээх зүйлийг тунхаглан, хаврын салхины дэврүүн туг шигээ хөөрцгөөн, басхүү хувь заяаныхаа эзэн болцгоолоо хэмээн нийтээрээ эрэмшин догдолж байсан цагаан морин жилээс хойш 20 жил өнгөрлөө. Тэгэхэд төрж байсан хүүхдүүд өнөөдөр 20 настай идэр залуус болж, туг барьж явсан тэмцэгч цогтой залуус нь намба суусан ахмад үеийнхэн болжээ. Тэр үеэс юм бүхний эхлэл дэврүүн, хөг хөдөлгөөнтэй байдаг жамаар ганзагын наймаанд хүн болгон шахуй хөдлөн шуурч, хот хөдөөгүй шинэ амьдралын шанг татахаар ханцуй шамлан орцгоож байсан. Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байлаа. Энэ итгэлийг давснаас өөр юмгүй болж байсан дэлгүүрийн лангуунууд, бөөн бөөнөөрөө хаалгаа барьж эхэлсэн үйлдвэр, албан газрууд, өдрөөс өдөрт гэрлийн хурдаар ассан үнийн өсөлт, харсаар байтал цаас болон хувирах цалин орлогын аль нь ч бөхөөж чадаагүй юм. Харин ч Монголчууд ирээдүй рүүгээ цогтой нүдээр харж, илүү дутуу юм бодолгүйгээр өөр өөрийн амьдралын төлөө тус тусдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээж эхэлсэн юм. Тэд намуудад, төрдөө дэндүү итгэлтэй байсан учраас хийж байгаа зүйлсдээ л анхаарч байлаа гэхэд болно.

Өөрсдийгөө өөрчлөе, бас дахин өөрчлөе

Бидний амьдралд олон асуудалтай зүйлс бий болж, тэр хэрээрээ нийгмийн бухимдал дургүйцэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийгмийн амьдралын толь болсон хэвлэл, мэдээллээр сэтгэл гонсоймоор бараан мэдээлэл гарах нь даан ч энгийн болж. Болохгүй бүтэхгүй бүхэн бидний дундаас л бий болоод байгаа учраас тэр бүхэн бидэнтэй, бидний зан үйл, хэвшилтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох тухайтад зарим зүйлийн бодлоо хүргэе. Тухайлбал, бид авилгал хээл хахуулийг өөрсдөө бий болгож өрдөөд адаг сүүлд нь түүндээ түлэгдэж, гашуун утаанд нь нийгэм даяараа бүтэж үхэх дөхөцгөөж байгаа биш билүү.

БАТБОЛДЫН ЦАГААН НОМ

Ийм нэртэй ном байсан юм аа. 1990-ээд оны эхэн үед эдийн засаг-бизнесийн чиглэлээр суралцаж байсан ямар ч оюутан энэ номыг андахгүй. Учир нь уг ном тухайн үедээ эдийн засгийн онолын цагаан толгой үзэж эхэлж байсан хэн бүхэнд монгол хэл дээрх ганц ширээний ном болж байсан гэх үү дээ. Зах зээлийн эдийн засгийн онолын ном олддоггүй, олдлоо ч ойлгох хэл усны чадвартай хүн өдрийн од шиг байсан тэр үед барууны сурах бичгийг орчуулж, оюутнуудад мэдлэгийн шан татаж өгч байсан Батболд гэдэг эрхэм \одоо хаана явдаг ямар хүн юм бүү мэд\-ийг миний л хувьд их зоригтой алхам хийсэн гэж хүндэтгэж явдаг. Тухайн үед чинь Их Сургуулийн багш нар мааань хүртэл англи хэлний сарын дамжаанд яваад л эргээд бидэнд англи хэл зааж байсан үе юм. Зохиогчийн хувьд алдсан оносон нь хамаагүй. Ер нь алдахаас айдаггүй хүн л юм бүтээдэг шүү дээ. Харин хулчгарууд бол ямагт бусдын алдаагаар амьдардаг.